ГИХГ-ын Удирдах албан тушаалтан, албан хаагчдын цугларалт эхэллээ

2020 оны 01 сарын 20

ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтнууд жил бүр чуулж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх оныхоо ажлыг төлөвлөдөг уламжлалтай.

Энэ дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын Удирдах албан тушаалтан, албан хаагчдын цугларалт, сургалт өнөөдөр /2020.01.20/ эхэллээ.

Байгууллагын зорилго, зорилтоо тодотгох, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шинэчлэн батлагдсан хууль, тогтоомж, дүрэм журмыг таниулан сурталчилж, шинэ мэдлэг мэдээллээр хангах зорилгоор зохион байгуулагдаж буй уг цугларалт, сургалтад төв болон хилийн боомт, орон нутаг дахь газар, хэлтсийн дарга, чиглэл хариуцсан ахлах мэргэжилтнүүд зэрэг нийт 50 гаруй албан хаагчид оролцож байна.

Цугларалт энэ сарын 20-24-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд төрийн албан хаагчийн сахилга хариуцлага дэг журмыг чангатгах, төрийн албан хаагчийн ажлыг гүйцэтгэлийг үнэлж, дүгнэх болон байгууллагын үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл өгөх юм.
 

Мөн Татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид гарсан өөрчлөлт, санхүү, аудит, төсвийн сахилга батыг сахих, төрийн өмчийн эд хөрөнгийн зохицуулалт, худалдан авах ажиллагааны чиглэлээр хилийн боомт, орон нутаг дахь газрын санхүүгийн албан хаагч нарт зориулсан сургалтууд явагдана.

Эх сурвалж: ГИХГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top