Улсын аварга Э.Оюунболд цагаан сарын барилдаанд зодоглоно гэдгээ өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн. Допинг хэрэглэсэн гэх асуудалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос шинэ аваргын цолыг хурааж, наадамд түрүүлсэн амжилтыг хүчингүй болгох тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн барьсан ч төрийн тэргүүн одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. Хуулийн дагуу цол хураах, хариуцлага тооцох эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргана.
Улсын аварга Э.Оюунболд барилдаж болох уу, барилдах эрхтэй юу, түүнд хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэзээ эцэслэх вэ?
Эдгээр асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.
-Допингийн асуудалд холбогдсон улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар байр суурьтай байгаа вэ?
-Э.Оюунболд “Намайг допингоор унагаах зорилготой хүмүүс байгаа” гээд АТГ-т гомдол гаргаад яваад байгаа. Хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад бид нар цол хурааж болохгүй. Өмнө нь цол хураалгасан хүмүүс шүүхдэж байгаад хүчингүй болгосон зарлигийг буцааж хүчингүй болгож байсан. Тиймээс хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээзнэсэн байдалтай байна.
-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг шалгах асуудал ямар шатандаа яваа вэ?
-Допинг хэрэглэсэн эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар тогтоохгүй. Үнэнээсээ хэрэглэсэн байна гэсэн бичиг ирвэл зарлиг гаргана. Түрүүлж гоомой юм хийхгүй. Эцэслэн шийдвэр гараагүй болохоор цолтойгоо байна гэсэн үг.
-Тэгэхээр Э.Оюунболд аварга цагаан сараар барилдах боломжтой гэсэн үг үү?
-Тэрийг Үндэсний бөхийн холбоо мэднэ. Э.Оюунболдыг барилдуул, барилдуулахгүй гэдгийг Ерөнхийлөгч хэлэх эрхгүй шүү дээ.
Сэтгэгдэл ( 3 )
za zailaa
Допингоор олон жил бизнес хийсэн тэр эмч нарыг, Увсынхнаас мөнгө авч оюунблдод зохиомол Допингийн хэрэг үүсгэсэн тэр авилга авсан хулгайч эмч нарыг шалгаад хариуцлага ноогдуулаачээ!!! Хүн хэлмэгдүүлсэн зохион байгуулалт хийсэн бүх Хулгайчуудыг барь!@
ene hulhi hereggui ene durak .r Mgl dutaagui thaana zunduu zaluu chuud bna hudalch zaigaa tavj ug uud thaacha