НААДАМ: Шинэхэн аварга Э.Оюунболдод бай шагналыг нь гардууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 13

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын аварга  Э.Оюунболдод түрүү бөхийн бай болох “Nissan Patrol Y62” автомашиныг гардууллаа. Шагнал гардуулах үеэр Э.Оюунболд цолондоо эзэн байж, сайн барилдана гэдгээ илэрхийлсэн юм.

“Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга хэмээх хүндтэй цолны эзэн болсондоо баяртай байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах хэмжээнд сайн барилдах болтугай” гэж Монгол Улсын аварга Э.Оюунболд ярьсан юм.

Шагнал гардуулах ёслолд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, "Monnis Motors" группийн төлөөлөл оролцжээ. Монгол Улсын аварга Э.Оюунболд энэ жил болсон танхимын барилдаанд нийтдээ дөрвөн удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн гэсэн бахдам амжилт гаргаад байсан билээ. Аварга Э.Оюунболд энэ жил үүнээс гадна Монгол наадмын албан ёсны түнш "Toyota" компани Батноров хийцийн аргаар урласан 90 см өндөр, 60 кг жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтсэн мөнгөн цом хүртсэн юм. Тэрээр одоогоос яг дөрвөн жилийн өмнө Үндэсний их баяр наадамд 22 насандаа түрүүлэн арслан цол хүртэж байсан юм. Ийнхүү Хэнтий аймаг тэр дундаа Өмнөдэлгэр сум 30 жилийн дараа аварга цолтноо өлгийдөн авсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top