Грета Тунберг, Доналд Трамп буюу Давосын чуулганы эхний өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Давост өчигдөр (2020.01.21) Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ. Чуулганд 53 орны төр, засгийн удирдагч байгаа дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байна.

Давосын энэ жилийн форумын гол сэдвийн нэг нь экологи, байгаль орчин. Чуулганы өмнө шинжээчид бизнес эрхлэгчид байгаль орчны хамаарлыг дутуу үнэлж байгаа талаар илтгэл танилцуулсан. Энэ жил экологийн зүтгэлтэн Грета Тунбергийг урьсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирсэнтэй ижил хэмжээний том үйл явдал байлаа. Чуулганы индэр дээрээс энэ хоёр эрхмийн хэлсэн үг эсрэг тэсрэг байсан нь сонирхолтой. Трамп аж үйлдвэрлэлийн үйл явцын хөгжлийг эрчимжүүлэх талаар ярьсан бол Грета хэрэв дэлхий энэ маягаар хөгжөөд байвал сүйрэл болно гэж айлгасан.

Доналд Трамп өнгөрсөн жил санхүүгийн хямралын улмаас Давост ирээгүй. Харин энэ жил Трамп “Улс болгон өөрийн боломжийг хөгжүүлэх талаар бодох ёстой. Би урьд нь АНУ яагаад бусад оронд тусалдаг юм бэ гэж боддог байсан. Одоо бидэнд асуудал байхгүй. Хятадтай санал зөрөх үе байсан ч бид тохиролцож чадсан. Шинэ татвараар манай улс 200 тэрбум ам.доллар олно. Мексик, Канадтай (USMCA) байгуулах манай худалдааны гэрээг XXI зууны загвар болсон гэрээ гэж нэрлэж болно. АНУ дэлхийд хамгийн их байгалийн хий, нефттэй орон. Хэрэв Европ эрчим хүчний түүхий эдээ манайхаас авбал эдийн засгийн жинхэнэ аюулгүй байдалд орно. Аж үйлдвэр улам хөгжих ёстой. АНУ-д хамгийн цэвэр агаар, ус байна” гэх зэргээр ярьсныг шинжээчид “Америкийн амиа хичээсэн үзэл” гэж нэрлэжээ.
 


Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч Бархам Салех, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан, Еврокомиссийн тэргүүн фон дер Ляйен, мөн Иракийн Курдын автономит дүүргийн тэргүүн Нечирван Барзани нартай уулзах гэнэ.

Трампаас өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Давост 19 жил ирж байгаагүй юм.

Шведийн 17 настай охин Грета Тунберг дэлхийн улс орнуудыг байгаль орчны талаар арга хэмжээ авахгүй байгааг эрс шүүмжилжээ.
 


"Дэлхийн дулаан ганц хэм нэмэгдэхэд л маш олон хүмүүс үхэж байна. Цаг агаарын дулаарлын эсрэг арга хэмжээ авах нь шинжлэх ухааны үүрэг. Дэлхий ертөнцийг аврахад хүн төрөлхтөнд наймхан жил үлдсэн. Та нар миний хэлэхийг сонсох дургүй байгааг би мэдэж байна. Гэхдээ би ярьсаар байх болно” гэхчлэн Грета Тунберг хэлсэн үгэндээ онцолжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвөө(66.181.184.123) 2020 оны 01 сарын 22

Тэнэг охиныг арай дэндүү өргөх юм

0  |  0
(202.179.24.6) 2020 оны 01 сарын 22

UHEJ BAIVAL SAIN GESEN UG..

0  |  0
Top