Дэлхийн эдийн засгийн форум даваа гарагт /2020.01.20/ Давос хотноо эхэлж байна. Хагас зуун жилийн нүүрийг үзэж буй чуулга уулзалт энэ жил уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд гол анхаарлаа хандуулна. Хүн төрөлхтнийг ирэх арван жилд экологийн гамшиг хүлээж, хамгийн ихээр заналхийлж буй асуудал болоод байгаа тул Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын оролцогчид энэ асуудлыг эдийн засгийн өсөлт, санхүүгийн хөөснөөс илүү чухал сэдэв хэмээн үзэж байна.
Швейцарын Альпын нурууны бэлд хагас зуун жилийн турш төр, засгийн тэргүүн, томоохон корпорацуудын удирдлага, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, сэтгүүлчид зэрэг гурван мянга гаруй оролцогч жил бүр хуран цугладаг энэхүү чуулга уулзалт энэ сарын 21-24-ны хооронд үргэлжлэх юм. Энэ хүрээнд 400 гаруй чуулган болж, 600 гаруй оролцогч үг хэлнэ.
Дэлхийн эдийн засгийн 50-р чуулга уулзалт “Нягт, тогтвортой дэлхийн төлөөх талуудын сонирхол” сэдвийн дор болно.
Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтыг Шведийн залуу тэмцэгч Грета Тунберг нээж, үг хэлнэ. Сүүлийн таван жил хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн дулаан жилээр тодроод байна. Далайн хар салхи, ган гачиг, түймэр зэрэг байгалийн гамшиг өдөр тутмын давтамжтай болж байна гэж зохион байгуулагчид эрсдэлийн талаарх илтгэлдээ дурджээ.
Анх 2005 онд яригдаж эхэлсэн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар өнөөдөр эдийн засгийн уналт, тэгш бус байдалтай холбоотой асуудлыг ардаа орхин дэлхийн нийтэд хамгийн их тулгамдаж буй 10 асуудлын нэг болоод байна. 2018 онд байгалийн гамшгийн улмаас дэлхий дахин 165 тэрбум ам.доллартой тэнцэх эдийн засгийн хохирол амссан тухай Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчид тооцоолжээ.
Эдийн засгийн уналтын эрсдэлийг Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчид 2030 он хүртэлх хэлэлцэх 10 асуудлын есд оруулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тэр элитүүд гээд байгаа нөхөд чинь мөнгө олохын тулд юу ч хийхээс буцдаггүй нөхөд