“Итгэлцлийг сэргээх” нь сэдвийн дор Швейцарын Давос хотноо 54 дэх удаагийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэлж байна.
Энэ сарын 15-19-ны хооронд болох форумд 60 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд болон бизнес төлөөлөл, 40 орчим төрийн бус байгууллагын төлөөлөгчид болон НҮБ, ДЭМБ, ОУВС, НАТО зэрэг байгууллагын тэргүүнүүд оролцоно. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський маргааш буюу нэгдүгээр сарын 16-нд үг хэлнэ.
Чуулга уулзалтын үеэр хуваагдсан дэлхийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, шинэ эрин үед өсөлт, ажлын байр бий болгох нь, хиймэл оюун ухаан нь нийгэм, эдийн засгийн хөдөлгөгч хүч болох нь, уур амьсгал, байгаль орчин, эрчим хүчний урт хугацааны стратеги зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхийлөгч Борге Бренде 54 дэх удаагийн чуулга уулзалт геополитик, гео эдийн засгийн хамгийн хүнд нөхцөлд болж байна. Тиймээс итгэлцлийг нэн даруй сэргээх шаардлагатай байна гэж онцолжээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Швейцарын Зэвсэгт хүчний 5000 алба хаагч аюулгүй байдлыг хангах аж.
Сэтгэгдэл ( 0 )