АНУ-ын “SpaceX” компани 11 мянган бичил хиймэл дагуул хөөргөнө

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

АНУ-ын “SpaceX” компани өндөр хурдны интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ баасан гарагт /2020.01.24/ орон нутгийн цагаар 10.54 /УБ цагаар 23.54/ “Starlink” сүлжээний 60 бичил хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байна.

“Starlink” сүлжээ нь олон тооны 500 кг жинтэй бага оврын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулж, ашиглах замаар дэлхийн бүх хэрэглэгчдэд зориулж өндөр хурдны интернетийн хүртээмжийг бий болгох зорилготой. Харилцаа холбооны энэ систем нь 5G стандартад нийцсэн 1 GB/секунд хурдны өргөн зурвасын сүлжээг бий болгох бөгөөд алс бөглүү бүс нутгийн хэрэглэгчдэд хүртэл хүртээмжтэй байх юм.

Эхний шатанд тус компани энэ оны сүүлч гэхэд АНУ-ын өмнөд бүс нутгийн хэрэглэгчдийг өндөр хурдны интернет үйлчилгээгээр хангахаар төлөвлөж байна. “SpaceX” компанийн тооцоолсноор, дэлхийн тойрог замд нийт 11 мянган бичил хиймэл дагуул байрлуулж, ажиллуулах энэ төсөл 10 тэрбум ам.долларын өртөгтэй байх гэнэ.

Өнгөрсөн оны тавдугаар сард эхний 60 хиймэл дагуулыг тойрог замд гаргасан бол арваннэгдүгээр сард хоёрдугаар ээлжийг хөөргөжээ. Ирэх баасан гарагт гуравдугаар ээлжийн “Starlink” хиймэл дагуулууд сансрыг зорих  юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэр(202.179.31.252) 2020 оны 01 сарын 23

бөөн сансарын хог

0  |  0
Top