Эрдэм шинжилгээний ажилтнуудад оюуны өмчийн эрхийг хамгаалах, ашиглах цогц сургалт явуулна

2020 оны 01 сарын 24

ШУА болон Оюуны өмчийн газар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  

Энэ хүрээнд талууд оюуны өмчийн соёлыг бүрдүүлэх, оюуны өмчийн тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудад оюуны өмчийн тухай болон оюуны өмчийн эрхийг хамгаалах, ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, зөрчлөөс сэргийлэх тухай цогц мэдлэг, чадварыг  олгох сургалт  зохион байгуулах аж.  

Цаашлаад судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах, оюуны өмчийн бүтээлийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих,  шинжлэх ухаан, технологи, инноваци, оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн бодлогын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд хамтын ажиллагааны зорилго оршиж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top