Коронавирус: Өвчтөнүүдэд ДОХ-ын эсрэг эм өгч байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 26

Бээжингийн зарим эмнэлгүүд шинэ төрлийн коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд ДОХ/ХДХВ-ийн эсрэг хэрэглэдэг эм бэлдмэлийг өгч буй тухай ням гарагт /2020.01.26/ Бээжин мэдээлжээ.

Бээжин хотын эрүүл мэндийн комисс Lopinavir/Ritonavir зэрэг эм бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэхийг санал болгосон байна. Бээжингийн гурван ч эмнэлэг энэ аргыг туршиж эхэлсэн аж. Эл хоёр бэлдмэлийг ХДХВ эрүүл эсийг халдварлахаас сэргийлэхэд зорилгоор ДОХ/ХДХВ-ийн эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг байна.

-Бээжин хотод 2019-nCoV вирусээр гурван эмч халдварласан тухай өнөөдөр мэдээллээ. Тэдний хоёр нь Ухань хотод албан томилолтоор явж байсан аж.

-ОХУ-д Хятад улстай хиллэдэг бүс нутагт долоон хүн шинэ төрлийн вирусээр халдварласан нь тогтоогдож, нэг нь нас барлаа гэж ОХУ-ын эрүүл мэндийн яам мэдээлжээ.

-Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам 100 мянган хамгаалалтын тусгай хувцас, 110 мянган тусгай бээлий, гурван сая маск, 2180 тусгай нүдний хамгаалалтын шилийг Ухань хотод илгээжээ. Тус яам халдваргүйжүүлэх бодис, хэт улаан туяаны халуун хэмжигч багаж, төхөөрөмжийг үйлдвэрлэлээ эрчимжүүлж, сэргээхийг үйлдвэрлэгчдэд үүрэг болгожээ.

-Цахим худалдааны сайтуудад шаардлагатай эм, хэрэгслийн хангамжийг хангахад туслалцаа үзүүлэхийг хүсэлт хүргүүлжээ.

-Шанхай хотын эрх баригчид цусанд хүчил төрөгч шахах зориулалт бүхий 81 ширхэг тусгай ЕСМО төхөөрөмж Ухань хотод илгээжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.226.67.57) 2020 оны 01 сарын 27

Ene albaar taraasan virus uu Tahal ih hun avch odno doo Mongol hilee haah heregtei dee Bugd hyarsan n deer uu hytad rums heregtei u

0  |  0
Top