Дэлхийн сагсан бөмбөгийн түүхэнд нөхөж барашгүй гарз тохиолоо.
NBA-н супер од Коби Брайант өөрийн хувийн нисдэг тэргээр явж байгаад осолдож, амьсгал хураажээ. Түүнтэй хамт 13 настай охин нь амь үрэгдсэн байна. Жианна охин сагсан бөмбөгч болохоор хичээллэж байлаа.
Ослоос ганцхан хоногийн өмнө "Лос-Анжелес Лейкерс” багийн Леброн Жеймс "Филадельфи”-тэй хийсэн тоглолтод 29 оноо авч, лигийн “Бүх цаг үеийн мэргэн бууч”-ийн жагсаалтын 3-т бичигдэн, Кобиг дөрөвдүгээр байрт буулгасан билээ. Коби “Леброн сагсан бөмбөгийн хөгжлийг урагшлуулсан хэвээр байна. Дүүдээ баяр хүргэе” гэж твиттертээ бичиж байсан юм. Энэ жиргээ түүний сүүлийн захиа болсон юм.
Кобигийн сууж явсан нисдэг тэрэг Калабасасын ойролцоо уул мөргөн осолдож, нисдэг тэргэнд байсан таван хүн бүгд амь үрэгдсэн байна.
NBA өнөөдрийн бүх тоглолтуудыг цуцалснаа энэ цаг мөчид мэдэгдээд байна.
ОСЛЫН БИЧЛЭГ:
— Didem Soylu (@didemsoylu35) January 26, 2020
Сэтгэгдэл ( 13 )
Ugui blguidee
Ugui blguidee
Ugui blguidee
Ugui blguidee
Ugui blguidee
Ugui blguidee
Ugui blguidee
Ugui blguidee
ээ хамгийн гоё хүн шдэ яагаад вэ үнэн юм уу
God bless you\n
Еэ ямар хайран юм бэ!!!
Еэ ямар хайран юм бэ!!!
RIP Kobe Bryant