Алдарт сагсан бөмбөгч Коби Брайант ослоор амиа алдсанаас хойш Майкл Жордан, Жаббар тэргүүтэй олон алдартан сэтгэгдлээ хэлсэн. Гэвч спорт сонирхогчид РеБрон Жеймсийн хэлэх үгийг ихэд хүлээж байлаа.
ЛеБрон ослоос нэг хоногийн өмнө Кобиг “Бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч”-ийн жагсаалтын гуравдугаар байрнаас буулгаад байсан нь ч нөлөөлсөн биз ээ.
ЛеБрон рекорд амжилтыг нь давсныхаа дараа Кобитой утсаар ярьсан гэдэг.
Удаан хүлээлгэсний эцэст Жеймс өнөөдөр сэтгэлийн үгээ хэллээ.
ЛеБрон олон нийтийн сүлжээгээр “Би бэлэн биш байгаа ч үг хэлэх хэрэгтэй байна. Суугаад бичих гэж оролдсон ч чиний тухай, Жижигийн тухай бодоод нулимс асгарч байна. Чамтай яриад удаагүй байна. Энэ бидний сүүлийн яриа гэдгийг төсөөлж ч чадахгүй байна. Чөтгөр гэж. Үнэхээр сэтгэлээр унаж байна. Ах аа, би чамд хайртай. Миний сэтгэл зүрх одоо Ванесса болон хүүхдүүдийн чинь дэргэд байна.
Чиний агуу замналыг үргэлжлүүлнэ гэдгээ амлая. Чи бидний хувьд, ялангуяа “Лейкерс”-ийн фэнүүдийн хувьд үнэхээр агуу. Чиний үйл хэргийг үргэлжлүүлэх нь одоо миний үүрэг болсон. Диваажингаас надад хүч чадал хайрлаарай. Би чадах болно.
Би олон зүйл хэлмээр байгаа ч одоо чадахгүй нь. Яагаад гэвэл сэтгэлээ барьж дийлэхгүй байна. Уулзах хүртлээ баяртай, ах минь”
Сэтгэгдэл ( 4 )
Орчуулга харин ч сайн болж
Yaj orchuulad bnaa? Ah aa bi chamd ene ter. Bichsen ymaa neg unshaad uz. Gadni site aas ym huulj bga ym bol aytaihan bich. Kh. Batsaikhan gej orchuulagch n bolood hereldeed bga bololtoi. Chi unshigchaaraa shuulgehgui heneer shuulgeh geew?
Чам шиг юманд шүүлгэх орчуулагч биш л дээ...
Ах минь ч гэх шиг хэ хэ. Орчуулагчийнхаа чадварыг дээшлүүл.