УИХ-ын ээлжит сонгуулийг 2020.06.24-нд явуулахаар боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

УИХ-ын өнөөдрийн /2020.01.30/ чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган үргэлжилж байна. Яг одоо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Тогтоолын төсөлд тусгаснаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 24-ний өдөр явуулахаар тусгажээ. Харин сонгуулийн сурталчилгааны хоногийн зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлүүлээх заасан байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Ирэх зургаадугаар сарын 25 дашнямтай өдөр байна. Зургаадугаар сарын 26-нд УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах биш 25-нд явуулах саналтай байна" гэв. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "Хуульд заасан хугацаа нь 26-ний өдөр. Би сайн, муу өдрийг тоодоггүй. Хуульд заасан уламжлалынхаа дагуу л оруулж ирсэн" гэх хариултыг өглөө. 

Өөр үг хэлж, асуулт асуух гишүүн байсангүй тул санал хураалтыг явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9  хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top