Тэтгэврийн нэмэгдэл болон тэтгэврийн зээл тэглэсэн шийдвэр хэрхэн хэрэгжиж буй талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүүгээс тодрууллаа.
-Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийт хэчнээн тэтгэвэр авагч тэтгэврийн нэмэгдэлд хамрагдаж байна вэ?
-Тэтгэвэр нэмэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 24 дүгээр тогтоол 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авдаг 420 мянган иргэд хоёрдугаар сарын тэтгэврээ нэмэгдэлтэй авч байна. Тэтгэврийн нэмэгдлийн тухайд 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийн хэмжээ 30 мянган төгрөгөөр, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэвэр 25 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 40 мянган төгрөгөөр нэмэгдэж, 350 мянган төгрөг болсон. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 30 мянган төгрөгөөр нэмэгдэж, 300 мянган төгрөг болсон.
Нэгдүгээр сард авах тэтгэврээ зээлдээ суутгуулчихсан байсан учраас нэгдүгээр сард суутгаж авсан зээлийн үндсэн төлбөрийг банкууд буцааж олгож байгаа. Хоёрдугаар сарын тэтгэвэр өнөөдрөөс /2020.02.03/ эхэлж олгож байна. Хоёрдугаар сарын тэтгэврээс ямар нэгэн зээл, зээлийн хүү суутгаж авахгүй.Нийгмийн даатгалын газраас очсон дүнгээр буюу нэмэгдэлтэй тэтгэврийн дүнгээр банкууд тэтгэвэр авагчдын дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчид өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын зээлийн үндсэн төлбөрт суутгасан мөнгөө хоёрдугаар сарынхаа тэтгэвэртэй хамт авах боломжтой.
-Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөхөөр болсон. Хэдэн тэтгэвэр авагч зээлгүй болж байна вэ?
-Улсын их хурлын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдаж, нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ гэж заасан.
Хуульд, зургаан сая хүртэлх зээлтэй тэтгэвэр авагчдын зээлийг бүрэн чөлөөлнө. Зургаан сая төгрөгөөс дээш зээлтэй тэтгэвэр авагчдын зээлийн зургаан саяыг чөлөөлж, үлдсэн дүнг тэтгэвэр авагч өөрөө төлөх зохицуулалт хийгдсэн. Арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар банкуудаас ирсэн мэдээллээр тэтгэвэр авдаг 420 мянган иргэнээс 228,6 мянган иргэн нь зээлтэй байсан. Эдгээр тэтгэвэр авагчид бүгд зээл чөлөөлөлтөд хамрагдсан бөгөөд зургаан сая хүртэлх зээлтэй 207,5 мянган иргэн тэтгэврийн зээлгүй болсон. 21 мянга гаруй тэтгэвэр авагч зургаан саяас дээш зээлтэй байсан учраас тодорхой хэмжээний зээлийн үлдэгдэлтэй үлдсэн.
-Хоёрдугаар сарын тэтгэвэр нэгдүгээр сарын тэтгэвэртэй хамт бууна гэсэн үг үү?
-Хууль хэрэгжиж эхлэх үед нэгдүгээр сарын тэтгэвэр олгогдсон байсан. Нэгдүгээр сард авах тэтгэврээ зээлдээ суутгуулчихсан байсан учраас нэгдүгээр сард суутгаж авсан зээлийн үндсэн төлбөрийг банкууд буцааж олгож байгаа. Хоёрдугаар сарын тэтгэвэр өнөөдрөөс /2020.02.03/ эхэлж олгож байна. Хоёрдугаар сарын тэтгэврээс ямар нэгэн зээл, зээлийн хүү суутгаж авахгүй.Нийгмийн даатгалын газраас очсон дүнгээр буюу нэмэгдэлтэй тэтгэврийн дүнгээр банкууд тэтгэвэр авагчдын дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчид өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын зээлийн үндсэн төлбөрт суутгасан мөнгөө хоёрдугаар сарынхаа тэтгэвэртэй хамт авах боломжтой.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 5 )
2 sariinh bish 1 sariinh ch hurehgui orsn bna le
Bayarlalaa undesnii ayulguin zovloliin gishuud boloh eronhiilogch, ih hurliin darga, eronhii saiddaa. Ene 3 hunii sanaa sanaachilgaar nastanguud bid nar uneheer mash ih bolimj , hair hishig hurtlee dee. Bi bol nuruunii hagalgaa hiilgeheer zeel avsan baisan iimd ta 3- taa hamgiin sai saihniig, sanasan setgesen buhen chin dandaa butej baih boltugai gej belgeden, ur udmaaraa ovchin zovlongui eleg buten saihan yavj Mongol ulsaa ulam shudarga ulam saihan bolgoh ariun uilsee urgeljluulehiig husen erooe.
Bayarlalaa Tur zasag min
Зээлээс хүү гээд банк 12 сард суутгсан мөнгийг яах юм бол ? мэдэх хүмүүс хэлж өгөөч
Төрийн минь хишиг залбираад хүртнээ. Баярлалаа.