Ханбогд, Гурвантэс сумыг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10


Өмнөговь аймгийн Ханбогд суман дах Гашуунсухайт боомттой хиллэдэг БНХАУ-ын Халиут хотод буюу Гашуунсухайтаас 120 километрийн зайтай нутаг дэвсгэрт коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд, Гурвантэс суманд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Энэ тухай захирамжийг сумын Засаг дарга өчигдөр /2020.02.09/ гаргасан байна. 

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл энэ тухайд "Өмнөговь аймгийн Гашуун сухайттай  хиллэдэг “Халиут” гэдэг газар буюу Гашуун сухайтаас 120 километрийн цаана шинэ коронавирусын хоёр тохиолдол оношлогдож, лабораториор баталгаажсан. Тус газарт бид эмнэлгийн бэлэн байдал хангаж, ажиллалаа" гэсэн мэдээллийг өнөөдөр өглөө /2020.02.10/ өгсөн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээж(59.153.85.78) 2020 оны 02 сарын 10

Тэгээд одоо хилээ хаагаад гаргахгүй оруулахчгүй болноно гэж найдая.

0  |  0
Top