Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлд тээврийн хэрэгсэл ЯВУУЛАХГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, Цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. 

Дээрх шийдвэртэй холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга өнөөдөр /2020.02.17/ захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүннү(192.82.64.168) 2020 оны 02 сарын 17

3-р сарын 2-ноос хойш болох уу?

0  |  0
Top