Гадаад худалдааны бараа эргэлт 860.6 сая ам.доллараар өсжээ

2020 оны 02 сарын 18

 

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ БАРААНЫ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ /2019 он/

Гадаад худалдааны нийт бараа эргэлт,экспорт импорт: Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 онд 13747.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 6.7 хувиар буюу 860.6 сая ам.доллараар өссөн. Үүнээс экспорт 7619.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 8.7 хувиар буюу 608.0 сая ам.доллараар өссөн бол импорт 6127.4 сая ам.долларт хүрч 4.3 хувиар буюу 252.6 сая ам.доллараар өссөн байна.

Экспорт, импортын бүтэц ,улсаар: 2019 онд дэлхийн 153 улстай импорт, 78 улстай экспорт хийсэн. Үүнээс: -Экспортын 88,9%- БНХАУ, үлдсэн 11,1%-ийг бусад улсад, -Импортын 33,2%-ийг БНХАУ, 28,2%-ийг ОХУ, 9,6%-ийг Япон, 3,1%-ийг ХБНГУ, 4,7%.-ийг АНУ, 4,4%-ийг БНСУ, үлдсэн 16,8%-ийг бусад улсаас импортолсон байна.

Экспортын бүтэц, бараагаар: Нийт экспортын 82.7 хувийг уул уурхайн бүтээгдхүүн, малын гаралтайбүтээгдхүүн 1.3 хувийг, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 5.7 хувийг, үнэт металл,чулуу 5.5 хувийг,бусад зүйл үлдсэн хувийг тус тус эзэлж байна. 2019 оныг 2018 онтой харьцуулахад чулуун нүүрс, төмрийнхүдэр, боловсруулаагүй нефть, жонш, цайрын хүдэрийн экспорт өсөлттэй, зэсийн баяжмал, молиденыхүдэр,баяжмал бууралттай гарсан.

Импортын бүтэц, бараагаар: Нийт импортын голлох хувийг бензин, дизель түлш, машин тоног төхөөрөмж,тээврийн хэрэгсэл түүний эд анги, төмөрлөгийн бүтээгдхүүн, хүнсний бүтээгдхүүн, химийн болон хуванцарбүтээгдхүүн эзэлдэг.

  • Тайлант хугацаанд суудлын автомашин 69472, ачааны автомашин 23050 орж ирсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахадсуудлын автомашины импорт 5433-аар, ачааны автомашины импорт 794-өөр тус тус нэмэгдсэн байна.

2019 онд 541.5 мянган тонн автобензин импортлосон нь 2018 оны дүнгээс 105.9 мянган тонноор их байна. 2018 онд нэг тонн автобензины импортын дундаж үнэ 708.8 ам.доллар байсан бол 2019 онд 604.6 ам.доллар болж 14.7 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 1080.4 мянган тонн болж 2018 оны гүйцэтгэлээс 231.6 мянган тонноор өссөн байна. 2018 онд нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 679.5 ам.доллар байсан бол энэ онд 619.6 ам.долларт хүрч 59.9 ам.доллар буюу 8.8 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 92.6 сая ам.доллараар нэмэгджээ.

 

Зарим гол нэрийн бүтээгдхүүний импорт

Нийт импортын бараанд БНХАУ-ын эзлэх хувийг барааны төрлөөр үзүүлбэл:

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top