Галт тэрэгний тасалбарыг мессежээр захиалах боломжтой боллоо

2020 оны 03 сарын 05

"Улаанбаатар төмөр зам" ХНН эрхэм зорчигч та бүхэнд зориулж таны цаг завыг хэмнэсэн илүү хялбар үйлчилгээг нэвтрүүллээ.

Та 24/7 цагийн турш гар утсаараа 1900-1949-рүү холбогдож, мессежээр галт тэрэгний тасалбараа авах боломжтой боллоо. /Жич: Суурин утаснаас захиалга хийгдэхгүй болохыг анхаарна уу! /

Тасалбар захиалах:

1900-1949-рүү холбогдож аялах огноо, аялах чиглэл, аялах галт тэрэгний цаг, төлбөр төлөх банкны сонголт, хувийн мэдээллээ хэлнэ./Захиалга өгөхдөө зөвхөн гар утсаар холбогдохоо мартуузай мөн 4 хүртэлх зорчигчийн ирэх, буцах тасалбар захиалах боломжтой./

Тусгай дугаар бүхий 151949-өөс таны гар утсанд банкны дансны мэдээлэл, мөнгөн дүн, гүйлгээний утга, санамж бүхий агуулгатай мессеж ирнэ. /Та төлбөрөө 10 минутын дотор төлөх боломжтой ба гүйлгээний утга дээр захиалга өгсөн гар утасны дугаар, кассын кодыг бичнэ./

Дээрх хугацаанд төлбөрөө хийгээгүй бол захиалга цуцлагдах болно.

Гүйлгээг амжилттай хийгдсэн тохиолдолд 5 минутын дотор таны гар утсанд захиалсан тасалбарын мэдээлэл мессежээр ирнэ.

Ингээд та галт тэргэнд суухдаа утсан дээрх мессежээр ирсэн тасалбарыг болон иргэний үнэмлэхийн хамт үзүүлээд л боллоо.

Мессеж тасалбарын захиалга хэзээ хаагдах вэ?
Галт тэрэг хөдлөхөөс 1 цагийн өмнө.

Тасалбар буцаах нөхцөл:

Тасалбарын үнэ дээр мессеж үйлчилгээний төлбөр нэмэгдэх ба буцаах тохиолдолд нэмэлт төлбөрийг буцаан олгох боломжгүй.

Мессеж тасалбарын буцаалтыг зөвхөн билетийн касс дээр хийнэ.

Мессеж тасалбараа устгасан тохиолдолд 1900-1949-рүү холбогдож хувийн мэдээллээ шалгуулж 1 удаа үнэгүй авах боломжтой./жич: 2 дахь удаа мессежээ устгасан тохиодолд үйлчилгээний хураамж авахыг анхаарна уу!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Баттогтох(202.9.41.46) 2025 оны 06 сарын 04

Дарханаас Эрхүү хүрэх галт тэрэгний тасалбар ямар үнэтэй вэ?

0  |  0
Close menu