Шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газрын 200 гаруй алба хаагчид эрүүл мэндийн тандалт судалгаа хийж, зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байгаа аж.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгийн өгсөн мэдээллээр хөл хорио тавигдсанаар нийслэлээс 90999 иргэн гарч, 156547 иргэн нэвтэрчээ. Тэрбээр “Хот хоорондын хөдөлгөөнийг нээснээс хойш шалган нэвтрүүлэх товчоодоор 30636 тээврийн хэрэгсэл, 90999 иргэн гарч, 47956 тээврийн хэрэгсэл, 156547 иргэн нийслэл хотод нэвтэрсэн мэдээлэл байна. Иргэдийн зүгээс мэргэжлийн байгууллагуудын тавьж байгаа шаардлагад хүлээцтэй хандаж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байгаад талархаж байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )