#1 ЕБС-ИУДЫН УЛСЫН ШАЛГАЛТЫГ ЦУЦАЛЛАА
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ шийдвэрлэжээ.
Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байх чиглэл барьж байна. Шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлсэн. Сурагчийн жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцно” гэлээ.
#2 15 ЖИЛИЙН ЯЛ ДАГУУЛСАН ТАВАНТОЛГОЙ ТӨСӨЛ БА ХОЁР ЭНХ-ИЙН ҮГС
Ерөнхий сайд асан М.Энхсайханыг 2019 оны зургаадугаар сард хуулийн байгууллагаас нэг хоног саатуулаад суллаж байв. Тухайн оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурорын газарт очиж, уулзалт хийх үеэрээ Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар Тавантолгой орд газартай холбоотой хэрэг явдлыг шалгуулах хүсэлт тавьж буйгаа илэрхийлснийг сануулъя.
Ерөнхийлөгч тухайн үед “Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
#3 ЗАРИМ АЙМАГТ ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ, МАЛЧИД ТУЙЛДАЖ ЭХЭЛЖЭЭ
Хөвсгөл, Завхан аймгийн зарим сумдад 80-120 см зузаан цас хунгарлаж, малын бэлчээрт 30-45 см цасан бүрхүүл тогтжээ. Цас ихтэй нутгаар малд өгөх өвс тэжээл хомсдож, цасгүй өвөлжсөн нутгуудад усны хүрэлцээ үгүйлэгдэж байна
#4 ТУСГААРЛАГДСАН ЭМНЭЛЭГТЭЭ АРХИ УУСАН ИРГЭНД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2020.03.05/
Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 532 сэжигтэй тохиолдлыг тусгаарлажээ. Тухайн иргэдийг "Багабаян" амралтын газар болон ХӨСҮТ-д тусгаарлаж, хяналт шалгалт хийж байгаа билээ.
Гэтэл тусгаарлагдсан хүмүүсийн дунд зөрчил гаргасан иргэд цөөнгүй байгаа тухай ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан мэдээллээ.
#5 Г.ДОРЖЗОДОВЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ, ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ
Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 82*1 дугаар зүйл (Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах)-ийн 821-1 дэх хэсэг (82*1.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.)-т зааснаар 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.
Сэтгэгдэл ( 0 )