Галт тэрэг орон нутгийн бүх чиглэлд хэвийн үйлчилж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Хот, хоорондын буюу орон нутгийн суудлын галт тэрэг гуравдугаар сарын 3-наас эхлэн орон нутгийн бүх чиглэлд цагийн хуваарийн дагуу зорчиж байна.

Өмнө нь "COVID-19"-өөс урьдчилан сэргийлэх үүднээс Улсын Онцгой комисс /УОК/-ын хоёрдугаар сарын 26-ны хуралдаанаас гарсан шийдвэрээр хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Гэвч гуравдугаар сарын 1-нд хуралдсан УОК-ын хуралдаанаар хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-наас нээсэн.

Харин урд хөрш БНХАУ руу зорчих Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлийн 22/21-р галт тэрэг, Улаанбаатар-Хөх хот-Улаанбаатарын 34/33-р галт тэрэг, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн 24/23-р галт тэрэгний хөдөлгөөн, аяллыг цуцалсан хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top