ИНФОГРАФИК: Байгууллагуудын 36.7 хувь нь эмэгтэй захиралтай

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

2019 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1.618.2 мянга нь эмэгтэйчүүд байна.

Тэдгээрийн 4.3 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог.

Монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой.

Харин 555.3 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1.040.2 мянган төгрөг.

Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй.
 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.34) 2020 оны 03 сарын 06

Муугүй. Эндээс ямар ч хүйсийн ялгаварлал харагдахгүй байна. Монгол бол эмэгтэй хүний эрх ашигийг маш ихээр дээдлэдэг уламжлалтай ард түмэн. Эд хөрөнгийн эзэмших, захиран зарцуулах эрх зүйн хувьд эмэгтэйчүүд эрчүүдээсээ ямагт давуу байдалтай байдаг. Харин шийдвэр гаргахад эрэгтэйчүүд давуу оролцдог. Энэ нь зүгээр л урт хугацаанд, нийгмийн тэнцвэрт харьцаа болж тогтсон хэрэг. Энэ бол угтаа зохист харьцаа юм. Үүнийг хүчээр эвдэх өөрчлөх гэвэл бид нийгмийн харилцааныхаа суурь хөрсийг гажуудуулна гэсэн үг.

0  |  0
Top