Хоосон ясаар хооллохыг эрмэлздэг болж, монголоо алдсан юм. Хотондоо 70 сая толгой малтай монголчууд ямар нохой биш. Хэзээ байтлаа яс мэрэхийг хонины тарган гуя огтолж суухаас илүүд үздэг болчхов доо. Ам дамжсан яриагаар бол хоосон яс өөх мах алагласан өвчүүнээс илүү эрүүл мэндэд сайн гэдгийг эмч мэргэжилтнүүд баталдаг юм байх аа. Хаана, ямар судалгаагаар, хэн гэдэг эрдэмтэн тэгж баталсан болохыг нь хайгаад олж мэдсэнгүй. Гэтэл ардын уламжлалт ухаан л гэнэ. Манай аав ээж лав л тэгж сургаагүй. Ямартай ч яс юм болохоор кальци агуулдаг бололтой. Түүнийг нь А-Z хүртэл нуль амин дэм агуулсан гэх хачирхалтай ойлголт нэгэнтээ түгжээ.
Үүгээр дамжуулан нэг төрлийн бизнесийн сүлжээ бий болсон бөгөөд хятадууд ингэдэг гэнэ, солонгосчууд тэгдэг гэнэ. Хятадууд тэдээр авч байна, солонгосчууд эдээр үнэлж байна гэх мэт хөөсөрсөн яриа хаа сайгүй. Уг нь бол тэдний нутагт мах манайх шиг элбэг биш дээ. Хорхой шавжаар хооллодог болохыг нь телевизээр үзсэн байлгүй. Өвсний үндэс ухаж идэх уламжлалтай үндэстнүүдийн дунд л хоосон яс чанаж гаргасан шөлөө элдэв ногоон өвс, улаан шар амтлагчаар баяжуулан хүртэж ирснийг түүх гэрчилдэг.
Дээд зиндааныхан нь махыг сорлож идээд, доодцуул нь яс хүртдэг байсан энгийн л уламжлал. Харин мал аж ахуйг өвөг дээдсээ уламжилсан бидний хувьд бол өлсгөлөн үзээгүй ард түмэн. Яг үнэндээ хоосон яс буцалгаж шөл оочлох, тарган мах гаргаад гэдэс цатгалан явах хоёрын аль нь эрүүл мэндэд илүү тустай гэдэг бол ойлгомжтой асуудал. Гэдэс дүүрэн байх л эрүүл байхын үндэс баймаар юм. Харин манай хүүхнүүд хөдөлгөөн хийж эрүүл байхын оронд хөргөгчөөрөө дүүрэн яс цуглуулж хэнээрхдэг болсон. Даахгүй нохой булуу хураана гэдэг л болж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Юмийг яахараа нэг талаас хардаг байнаа. Тарган өөх мах идлээ гээд монгол хүний нас уртассан юм алга хэвээрээ л байна. Дохируулж тааруулах арга ухаанд суралцаж байна. Бид суралцаж хөгжих хэрэгтэй. Өнгөрсөн одоо өөр шүүдээ. Монгол хүн монгол малын махаасаа хэзээ салахгүй н ойлгмжтой.
mongolchuud mongol hooloo l ideh heregtei