ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Өнөөдөр 2020.03.09. Энэ оны 68 дахь өдөр бол он дуусахад 298 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 17 минутад мандлаа. 18 цаг 48 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -22 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Ливанд Багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр дэлхийн анхны сансрын нисэгч, ЗХУ-ын баатар Юрий Гагарины мэндэлсэн өдөр. Түүнчлэн өнөөдөр Францын жүжигчин Жюльет Бинош, Валери Лемерсье, хөл бөмбөгч Юри Жоркаефф, Аргентины хөл бөмбөгч Хуан Себастиан Верон, Италийн жүжигчин Орнелла Мути, Японы мэргэжлийн сүмоч Ючиро Точиозан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1983 оны энэ өдөр БНМАУ-ын Засгийн газраас “тодорхой эрхэлсэн ажилгүй”, Улаанбаатар хотод амьдарч буй хэсэг хятад цагаач иргэнийг 14 хоногийн дотор хотын гаднах ААН-үүдэд илгээх тогтоол гарчээ.

1987 оны энэ өдөр БНМАУ-ын Улсын бараа техник хангамжийн газрын дарга, хилийн худалдааны төлөөлөгчийн дарга болон ӨМӨЗО-ны гадаад эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга нар анхны худалдаанд оролцов. Тухайн жилийн анхны экспорт, импортын харилцан бараа нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.

1997 оны энэ өдөр Монголд бүтэн нар хиртэлт ажиглагдав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1959 оны энэ өдөр “Барби” хүүхэлдэйг анх олон нийтэд танилцуулжээ.

1960 оны энэ өдөр Америкийн физикч Белдинг Хиббард Скрибнер бөөрний дутагдалд орсон өвчтөнийг сэргээх зорилготой гемодиализийн аппаратыг зохион бүтээв.

1978 оны энэ өдөр Индонезийн Жакартаг баруун Ява аралтай холбосон Жагоравигийн хурдны замыг нээжээ.

Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм.

Энэ өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхсын хурим, угаал үйлдэхэд таатай. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top