“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

ЗОРИЛГО:

Ахмад мэргэжилтнүүдийн хүсэлтэд үндэслэн ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж мэдээллийн сан үүсгэн, тэдний мэдлэг, ажлын туршлагыг өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, өсвөр хойч, залуу үеийнхэнд хөдөлмөрийн дадал олгох чиглэлээр ажиллуулж орлогын дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Сонгинохайрхан дүүргийн харъяат нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр авагч ахмад настан.

АРГА ХЭМЖЭЭ:

Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэн өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь зориулан 3.0 сая хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

-Сонгинохайрхан дүүргийн харъяат тэтгэврийн насны иргэн байх.

-Тухайн салбартаа мэдлэг туршлагатай байх.

-Эргэн төлөлтөө бүрэн барагдуулах, тооцоолол боломжтой байх.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

-Хорооны Засаг даргын тодорхойлолт

- Төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлт, хорооны хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлж баталгаажуулах

-Иргэний үнэмлэхний хуулбарын хамт

-Аж ахуйн болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх хугацаа, гарах үр дүн, санхүүжилтийн тооцоо болон бусад шаардлагатай зүйлийг тусгасан төлөвлөгөөтэй байх

-Цээж зураг 1%

-Бусад /мэргэжил, ур чадварыг нотлох бичиг баримт/

ТӨСӨЛ АВАХ ХУГАЦАА:

Төсөл хүлээн авах хугацаа:

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна. Иргэн төслийн бичиг баримтаа бүрдүүлэн Хөдөлмөр эрхлэлт,халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

УТАС:  94442617, 86570017

ХАЯГ: Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ХМК-ийн зүүн талд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байр 203 тоот

Утас: 94442617 86570017

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top