"Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

МҮОНРТ-ээс зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаан 12 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдлаас шалгаалан, цахимаар захидлуудаа хүлээн авч, зохион байгуулсан юм.

Найман настай балчираас ная, ерөн настай буурлын ээждээ зориулан бичсэн чин сэтгэлийн 3500 гаруй захидал бүртгэгджээ.  

Үүнд 21 аймаг, нийслэл хотын иргэдээс гадна дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа Монголчууд, Судан, Афканистанд энхийг сахиулж байгаа Монгол цэргүүд ч оролцсон юм. 

Ийнхүү тэргүүн байрын шилдэг захидлаар

Улаанбаатар хотын оролцогч Э.Баярсайханы “Арван жилийн өмнө анхааруулга болж ирсэн зүүд”.

Хоёрдугаар байрт      

  • Булган аймгийн Тэшиг сумын оролцогч Г.Нямгэрэлийн “Уулзаж амжаагүй хадам ээждээ бичсэн захидал”.
  • Нийслэлийн 14-р сургуулийн 12-р ангийн сурагч Д.Эрдэнэчимэгийн ээж В.Дугарцэцэгтээ бичсэн захидал

Гуравдугаар байрт

  • Ховд аймгийн оролцогч Н.Таванцэцэгийн “Ижий минь ирээгүй хавар”.
  • Улаанбаатар хотын оролцогч Д.Эрдэнэбилэгийн “Диваажинд суугаа ээждээ”.
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 4-р курсийн оюутан Ц.Тамираагийн “Харь улсад суугаа ээж Пак Мин Жидээ бичсэн захидал”

Тусгай байрт

  • 427-р хаалттай хорих ангийн хүмүүжигч Ш.Шинэтулгаас “Чимээгүй хотод суугаа ээждээ бичсэн захидал”
  • Улаанбаатар хотын оролцогч Г.Нанжидсүрэнгийн ээж Б.Эрдэнэчимэгтээ бичсэн захидал
  • Улаанбаатар хотын оролцогч Н.Туяагийн ээждээ бичсэн захидал
  • Нийслэлийн 84-р сургуулийн 6-р ангийн сурагч Б.Хонгороогийн сувилагч ээж Б.Соёлзулдаа бичсэн захидал
  • Дундговь аймгийн Баянжаргалан сумын дунд сургуулийн сурагч Э.Мөнгөн-Өлзийгийн ээж Р.Отгонбаатартаа бичсэн захидал
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын оролцогч Л.Хишигдоржийн ээждээ бичсэн захидал
  • Архангай аймгийн Чулуут сумын оролцогч Ч.Батзэвэгийн ээждээ бичсэн захидал
  • Говь – Алтай аймгийн 1-р сургуулийн 12-р ангийн сурагч Т.Эхбаярын ээж Ч.Эрдэнэтуяадаа бичсэн захидал
  • Улаанбаатар хотын оролчогч С.Алтанцэцэгийн ээж С.Олмоодоо бичсэн захидал
  • Улаанбаатар хотын оролчогч Б. Мөнхжингийн ээж Д.Дүүриймаадаа бичсэн захидал
  • Нийслэлийн 44-р сургуулийн сурагч Н.Мандахбаярын ээждээ бичсэн захидал
  • Нийслэлийн 3-р сургуулийн 11-р ангийн сурагч М.Энхжингийн ээж Н.Мөнхдуламдаа бичсэн захидал   
  • Увс аймаг Тэс сумын оролцогч Т.Шагдаржавын ээждээ бичсэн захидал
  • Улаанбаатар хотын оролцогч Ч.Нарансоёлын Ээж О.Наранчимэг, О.Оюунчимэг нартаа бичсэн захидлууд тус тус шалгарчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(80.43.93.123) 2020 оны 03 сарын 09

Байр эзэлсэн захидлуудыг нийтэлж өгөөч, эсвэл хаанаас олж уншиж болохыг хэлж өгөөч, плийз

0  |  0
BNJ(66.181.183.128) 2020 оны 03 сарын 09

Zahidluudiig niited unshij sonirhuulj bolohguimuu

0  |  0
Top