1072 ХУВЬЦАА | Иргэнээс иргэний гарт дамждаг хувьцаа гэж байхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

“Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулагдсанаасаа хойш 10 жилийн дараа анх удааг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар болоод удаагүй байна. Үүнтэй холбогдуулан тус компаниас долоо хоног бүрийн даваа гаригт ногдол ашигтай холбоотой асуудлаар мэдээлэл хүргэж байгаа билээ. Өнөөдрийн /2020.03.09/ хэвлэлийн хурлаар “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогт дараах мэдээллийг өгөв. 

Хувьцааны ногдол ашиг олгохтой холбогдуулан цахим орчинд иргэдийг төөрөгдүүлсэн худал, ташаа мэдээллүүд ихээр гарах болсон. “1072 хувьцааг таван сая төгрөгөөр авна”, “Хувьцаа зарна” “Хувьцаа авна” гэх мэтээр сошиал орчинд 80 гаруй фейсбүүк, группүүд 1072 хувьцаатай холбоотой ташаа мэдээлэл хүргэж, иргэдийн төөрөгдүүлж байна.

Монгол Улсын компанийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудад “...Олон нийтэд худал мэдээлэл түгээвэл иргэнийг 2000 нэгжтэй, хуулийн этгээдийг 20000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно” гэж заасан байдаг.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд иргэнээс иргэний гарт дамждаг хувьцаа гэж байхгүй.

1072 хувьцааны өөрийн нэрлэсэн үнэ буюу одоогийн үнэлгээ нь нэг сая төгрөг бөгөөд дотоодын зах зээлд гараагүй хаалттай хувьцаа. Хаалттай хувьцааг худалддаггүй. 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй болсон тохиолдолд өвлүүлэх, зарах, үрэгдүүлэх, бэлэглэх эрх үүснэ.

Иргэд 1072 хувьцаатай холбоотой асуудлыг албан ёсны таван сувгаас авах боломжтой.
 

  1. Ett.mn веб сайт
  2. 1800-1072 лавлах утас
  3. 1072 хувьцаа мэдээллийн төв пейж хуудас
  4. 1072 хувьцаа мэдээллийн төвийн байранд иргэдийг хүлээн авч байна
  5. 158989 мессеж дугаараар хувьцааны тоо ширхгийг мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(66.181.187.227) 2020 оны 03 сарын 09

DANDAA NEG ARCHAAGUY YUM YARIJ GONGINOKH YUM , TER UED NI BODOLTOY KHIIJ BAYGAACH, NEELTTEY BOLOKHOOR NI KHUDALDAAD AWAACH

0  |  1
p(103.212.118.228) 2020 оны 03 сарын 09

surgaltiin tulbur 2 udaa hungulj avsan.ter ved ergvvlj avch bolno gsn shdee,odoo huvitsaagvi bhad 1 ydaa bolomj olgoochee,,iim bolson ouytan hvvhdvvd oloon b.adaa

0  |  0
Top