ЗИНДАА 2019.03.09 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

#1 ОХУ: АНУ-Д “БЭЛЭГ” БАРИХГҮЙН ТУЛД ОПЕК-ТОЙ ЗӨРӨЛДӨЖ, ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ УНАВ
 

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 20 хувиар уналаа. Брент төрлийн нэг баррель газрын тосны үнэ 20.57 хувиар унаж, 35.96 ам.доллар болсон бол Хойд Америкаас олборлодог,  хүхрийн агуулга багатай WTI маркийн газрын тосны ханш 20.32 хувиар унаж, 32.89 ам.доллар болов.

ОПЕК-оос гаргасан газрын тосны үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн гарцаа бууруулах санаачилга ОХУ-ын дэмжлэгийг аваагүй нь тодорхой болсны дараа уг салбарын том тоглогчид ҮНИЙН ДАЙН эхлүүлэх нь гэсэн хүлээлт зах зээлд бий боллоо. Түүнчлэн Саудын Араб ОХУ гэдийсний эсрэг хариу арга хэмжээ авч,  газрын тосны гарцаа танах биш нэмэх чиглэл барьсан нь үнэ өндөр хувиар уруудахад нөлөөллөө. 

 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 МАН-ААС Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ, АН-ААС Д.АЛТАНГЭРЭЛИЙН ХАМТРАГЧ ТОДРООГҮЙ БАЙНА
 


Дэлхий нийтийг заналхийлж байгаа аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх аян хаа сайгүй өрнөж байгаа учраас улс төр аядуухан байна. Гэхдээ хазаарыг нь мултлаад адуунд нь тавьчихсан морь шиг зүйл огт биш, хөшигний ард улс төр өрнөдгөөрөө өрнөж байгаа нь ойлгомжтой. Тэр тусмаа сонгууль дөхөж байгаа энэ цагт далдхан ч атугай бужигнаж л таарна. Хөл хорио, хил хязгаар тогтоосон хэдий ч хөдөө орон нутагт нэр дэвшигчид, горилогчдын далд хаяг бүхий санамсаргүй бэлэг сэлт, мэдээ мэдээлэл ч өрнөж байгаа бололтой. Хэдийгээр сонгууль товлосон хугацаандаа болох эсэх нь гагцхүү болзошгүй өвчнөөс хамаарч байгаа ч нэр дэвшигчдийн нэрс албан бусаар тодорсоор байна. Дорноговь аймгийн хувьд ч бусад аймгийн адил улс төр далдхан өрнөж, нэр дэвшигчид албан бусаар тодорч байгааг эх сурвалж дуулгалаа. Энэ жилийн сонгууль томсгосон тойргоор явах учраас зарим улстөрчдийн хувьд арга тактикаа өөрчлөхөөс эхлээд ажил бий. Өнгөрөгч дөрвөн жилийн турш жижиг тойрог усалсан нөхөд гэнэт том тойрогт ороод ирэхээр өнгөрсөн хугацаанд мартаж орхисон бусад сумдад тал засахаас эхлээд ихээхэн ажил байдаг бололтой.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ҮЗЭГЧГҮЙ БАШЁ: СҮМО БӨХИЙН ХОЛБООНЫ МЭНДЧИЛГЭЭ
 

Өчигдөр /2020.03.08/ Осака хотод мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн эхэллээ. Шинэ төрлийн коронавирусний халдварын аюулаас сэргийлэн, үзэгчгүй тэмцээн болж байгаагаараа онцлогтой. 

Үүнд:

Хаврын тэмцээний үеэр бөх, засуул, ояката нараас халдварын сэжиг илэрвэл тэмцээнийг шууд зогсооно.

Бөхчүүдийг нийтийн унаагаар ордонд очихыг хориглож, тусгай автобус гаргана.

Таксигаар зорчих бол дэвжээнээс мөнгө гаргана. Сүмочдын биеийн халууныг өдөр бүр хэмжиж үзнэ. Хоёр өдөр дараалан 37.5-аас дээш халуурсан бөх тэмцээнээс шууд гарна. Сэтгүүлчдийн халууныг мөн адил хэмжинэ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 КОВИД-19: ИТАЛИ НАС БАРАЛТЫН ТООГООР ХЯТАД, БНСУ-ЫН ӨМНӨ БИЧИГДЛЭЭ

Шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй нас баралтын түвшинээр Итали улс хамгийн эхэнд бичигдэж эхэллээ. Тус улсад халдвар авсан хорин хүн тутмын нэг нь нас барсан статистик мэдээлэл гарчээ.

Өнгөрсөн ням гарагт нас барсан хүний тоо 366 болж, огцом өссөн байна. Өөрөөр хэлбэл, нас баралтын түвшин 4.96 хувьтай байна. Хоёрт энэ үзүүлэлтээр АНУ оржээ. Тэнд халдварын 472 тохиолдол бүртгэгдсэн ч нас барсан хүний тоо 19-д хүрсэн бөгөөд нас баралтын түвшин 4.03 хувьтай байна. Гуравт Хятад улс /3.83 хувь/, дөрөвт Иран улс /2.96 хувь/ оржээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 [100 АСУУЛТ] ЗОЧИН - УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦОГЗОЛМАА
 


“100 асуулт” нэвтрүүлгийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны дугаарын зочноор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа уригдан оролцлоо.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top