Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссоос нутгийн удирдлагын байгууллагуудад хандан халдварын тохиолдол бүртгэгдсэн улсаас ирсэн гадаад болон дотоодын иргэн, албан тушаалтнуудтай ажлын уулзалт хийхгүй байхыг үүрэг болголоо.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан харилцаа холбооны бэлэн байдалд ажиллах, утсаа салгахгүй байх, мессеж ирсэн цагт хариу өгч, мэдээ мэдээлэл солилцдог байхыг бүх байгууллагад анхаарууллаа.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Бид зүгээр нэг мэргэжилтнүүд биш. Нийслэл, дүүргээ удирдаж байгаа хүмүүс. Шөнө, өдрийн хэдэн цагт ч зар тараасан бай шуурхай хариу өгч ажиллах хэрэгтэй. Улс орны өмнө тулгамдсан онцгой үед шөнө хэдэн цагт ч сэрж чаддаг сэтгэл хэрэгтэй байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
ЕВРОПЫН ЗАРИМ УЛСУУДАД ДҮРЭМ ЗӨВЛӨМЖӨӨ ЗӨРЧСӨН ХҮМҮҮСТЭЭ МАШ ӨНДӨР ТОРГУУЛЬ ТАВИЖ БАЙНА , ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ГАРЧ БАЙГАА БҮХ ЗАРДЛАА НААД ФРАНЦ НӨХРӨӨРӨӨ ТӨЛҮҮЛ. БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТӨЛӨХГҮЙ ШҮҮ, БИ БУЯНЫ БАЙГУУЛЛАГА БИШ ШҮҮ