Эрчим хүчний зохицуулах хорооны ажилчид нэг өдрийн цалингаа хандивлав

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

 

Дэлхий дахинд шинэ коронавирус “COVID-19” өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж, Монгол Улсад Засгийн газар, Онцгой байдлын комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байгаа. Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгсөөр байгаа билээ.

Одоогийн байдлаар тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хандив цуглараад байгаа бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, хандивын аянд нэгдлээ.

Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг ба Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч байгууллага юм.

Top