САЙХАН МЭДЭЭ: Т.Ганболд ээж, охидыг хотын төвд ойртуулж, "Home plaza"-гийн ойролцоо байранд оруулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Хэвтэрт орсон ээжийгээ хөл дээр нь босгохоор зүтгэж яваа охидод туслах хандивын аяны хүрээнд тэдний амьдардаг байсан "Шар хадны эцэс"-ийн ойролцоо хоёр өрөө байр сонгоод байжээ. Харин охидод байр бэлэглэхээ амласан "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд тухайн байрыг нь хотын төвөөс зайтай, арай жижиг байна гэж үзэн, БЗД-ийн 15-р хорооллын "Home plaza"-гийн ойролцоо том талбайтай хоёр өрөө байранд оруулж, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.

Охидын ээж Ц.Наранцэцэг 2012 онд согтуу жолоочийн буруугаас болж автомашины осолд орсон юм. Осолдсоныхоо дараа нөхөртөө үүрүүлэн, эмчилгээ хийлгэж, ахин хөл дээрээ босож, амьдралын төлөө зүтгэж байсан ч 2016 онд түүний нөхөр нь автомашины ослоор нас баржээ. Нөхрөө нас барсны дараа гурван үрээ тэжээж, гэдэс цатгалан, дулаан байлгах гэсэн эх хүний аугаа их тэвчээрээр ямар ч ажлыг гололгүй хийж ирсэн ч барилга дээр ажиллаж, хүнд зүйл өргөснөөр ослын үеийн гэмтэл нь дахин сэдэрч, суумгай болсон юм. Гэрээс гарах нь битгий хэл алхаж, босож чадахгүй хүнд байдалд орсон түүнийг охид нь асарч тойлсоор өдийг хүрчээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Хандивын данс 5018851593 (Хаан банк)

Хүлээн авагчийн нэр: Ц.Наранцэцэг

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.183.123) 2020 оны 03 сарын 17

saihan shoydah um aa hamar songuuli duhuj bgaa um bn da

0  |  0
зочин(103.194.176.121) 2020 оны 03 сарын 21

буян дэлгэрэх болтугай таны амьдрал ажил хөдөлмөрт тань хамгийн сайн сайханыг хүсэн ерөөе

1  |  0
Алтанцэцэг(202.9.40.58) 2020 оны 03 сарын 16

Өлзий буян нь дэлгэрэг

1  |  0
Зочин(150.129.141.12) 2020 оны 03 сарын 15

Хамар Ганболд баяжих болтугай хурай хурай хурай

0  |  0
Сабб(202.9.46.155) 2020 оны 03 сарын 15

Гэрийн хаягынт тавьж болохгүй нэр царай зүсын гаргаж болохгүй шүү

0  |  0
Xemch(14.5.136.21) 2020 оны 03 сарын 15

Ganboldoos oor ingej tuslah hulgaicguud baina uu

0  |  0
ZOCHIN(58.173.29.149) 2020 оны 03 сарын 15

UUNIIG L TUGS SAIN UIL GENESHUU.AJILD N AMJILT HUSIE.

0  |  0
Зочин(202.126.88.137) 2020 оны 03 сарын 21

Буян нь дандаа дэлгэрч байх болтугай\n

3  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 15

yneheer saihan goe medee, eej ohid saihan ireedui hyleej baigaa hymyyjiltei uhaantai ohid, eej ni udahgui bosno doo

0  |  0
Zochin(192.82.78.39) 2020 оны 03 сарын 14

Bolj bnaa, mundag uymaa...

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 03 сарын 14

xamar Ganbold chi muzik shuu \n

0  |  0
зочин(202.9.47.8) 2020 оны 03 сарын 14

мэдрэмжтэй мундаг залуу шүү ажлын амжилт хүсэе

2  |  0
Цэцэг(66.181.186.191) 2020 оны 03 сарын 14

Хүн чанар гэж үүнийг л хэлнэ дээ. Маш сайхан мэдээ байна. Т.Ганболд танд гүнээ талархаж байна. Би Таныг танихгүй ч хийж бүтээж явсныг тань харин хангалттай сайн мэднэ. Хүндэлж биширч явдаг. Бяцхан 3 ухаантай хүүхдүүддээ аз жаргалыг хүсьe. Ээжийгээ улам сайн асраарай. Хариу нь улам сайхнаар та нарт иоэх болно

3  |  0
Доржнямбуу(202.9.46.190) 2020 оны 03 сарын 15

Ядарсан зовсон нэгэндээ тус хүргэж их буян үйлдэж дээ. Хүнлэг сайхан сэтгэлтэй хүн юм байна, энэ Ганболд.

3  |  0
Saihan(66.181.179.42) 2020 оны 03 сарын 14

Saihan saihaan

2  |  0
зочин(202.9.47.8) 2020 оны 03 сарын 14

Сэтгэлтэй сайн залуу

3  |  0
Иргэн(66.181.177.230) 2020 оны 03 сарын 14

Сэтгэл сайхан болчихлоо. Ямар сайн хүн бэ! Баярлалаа

2  |  0
Иргэн(202.9.40.95) 2020 оны 03 сарын 14

Ийм сайхан сэтгэлтэй хүнд баярлалаа.

2  |  0
Ganaa(103.10.21.40) 2020 оны 03 сарын 14

estoi mungad bayrla

3  |  0
Баярлалаа(103.57.95.135) 2020 оны 03 сарын 14

Сайхан сэтгэлийн тухай мэдээ уншихад дотор минь хайраар дүүрэх юм аа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

2  |  0
Yum (150.129.140.102) 2020 оны 03 сарын 14

Мундаг бна. Зүгээр ч байр авч өгөөгүй бүхий л нөхцөл байдлын бодолдцсон бна

2  |  0
hhhh(103.9.90.98) 2020 оны 03 сарын 14

сайн байнааа

2  |  0
Top