Махны үнэ нэмсэн УИД-т 20 сая төгрөгийн торгууль ногдуулав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “Номин тав трейд” ХХК (Улсын Их дэлгүүр)-д ШӨХТГ-аас Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Тус чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажлын хэсэг байгуулан холбогдох арга хэмжээ авах үүрэг чиглэлийг өгсөн. Шадар сайдын өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг 2020 оны 3 дугаар сарын 12-аас 16-ны хооронд “Номин тав трейд” ХХК /Улсын Их дэлгүүр/-д махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК 2020 оны гуравдугаар сарын 10- ныөдрөөс хонины ястай махны үнийг 1 кг тутамд 1500 төгрөгөөр үхрийн ястай, цул махыг 2000 төгрөгөөр тус тус нэмсэн. Тухайлбал, үхрийн цул махыг 1 кг тутамд 15999 төгрөг байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон тул хуулийн дагуу арга хэмжээ авч торгууль оногдуулсан байна гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.243.186) 2020 оны 03 сарын 18

өдөрт бараг тэрбумын шахуу орлоготой байж яахаараа ингэж шуналтдаг бнаа харинч нийгмийн хариуцлагын хүрээнд онцгой байдал заралсан энэ үед үнээ буулгах хэрэгтэйшдээ

0  |  0
zochin(103.57.95.113) 2020 оны 03 сарын 17

Zuv shte dainii hajuugaar dajin gehcheeer ene zahuud bolon huv huniig shalgah heregte

0  |  0
sain(192.82.68.116) 2020 оны 03 сарын 17

zuv

0  |  0
GG(59.153.112.49) 2020 оны 03 сарын 17

NOHOI ZUDNAAR ZOOLDOG SHIG nomin UNEHEER MUUHAI COMPANY YUM DAA.eDNIIHEER BITGII UICHLUUL ARD TUMEN MIN

0  |  0
Иргэн(192.82.76.193) 2020 оны 03 сарын 17

Шуналтангууд вэ энэ хэцүү үед

0  |  0
hha(202.9.46.198) 2020 оны 03 сарын 17

УИХ битгий махны үнэ нэмээд байгаарай

0  |  0
Top