КОВИД-19: Бээжин, Эрээн хотод зорчигчдын АНХААРАЛД

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

БНХАУ-ЫН БЭЭЖИН, ЭРЭЭН ХОТОД ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтанд оруулах зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас эхлэн хилийн чанадаас Бээжин хотод ирэх олон улсын нислэгийн бүх зорчигчийг өөрийнх нь зардлаар төвлөрсөн газарт 14 хоног тусгаарлан ажиглах шийдвэрийг Бээжин хотын захиргаанаас гаргажээ. Гэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай зарим зорчигчийн асуудлыг сайтар шалган нягталсаны дараа гэрийн хорионд тусгаарлан ажиглах ажээ.

Харин өвчний байдлаа нуун дарагдуулах, мэдүүлэг, мэдээллээр буруу хангах, бусдад халдварлан тархаасан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг хатуу анхааруулжээ.

Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод ирж буй дотоод, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, тавих хяналтыг сайжруулах зорилгоор тус хотод зорчин ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top