Улсын онцгой комиссын өнөөдрийн /2020.03.20/ хуралдаан 14:00 цагаас эхэллээ.
Энэ удаагийн хуралдаанаар их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэх асуудал болон цаг үеийн асуудлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.
Хуралдаан дууссаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх бөгөөд мэдээллийн ZINDAA.MN сайт шууд дамжуулан хүргэнэ.
Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон. Эрүүл мэндийн яамнаас Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн билээ.
