Улсын онцгой комиссын хуралдаан дууслаа. /2020.03.20/
Улсын Онцгой комиссоос Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг болон ЕБС, цэцэрлэг, их, дээд сургуулиудын хөл хорио, хил, боомтууд, бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.
Засгийн газрын тогтоол гарч, энэ шийдвэрийг албажуулна.
Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс өмнө нь 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хөл хорио тогтоосон. Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар ийнхүү Өндөржүүлсэн бэлэн байдлын тогтоосон зэрэглэлийг үргэлжүүлж, одоо мөрдөж буй хорио цээрийн дэглэмийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасан юм.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Дөнгөж сая Улсын онцгой комиссын 2020 оны 13 дугаар хуралдаан болж дууслаа. Өнөөдөр хэлэлцсэн зүйл бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг сунгах тухай, олон улсын хуваарьт нислэг, олон улсын төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон шийдвэрийг сунгах тухай болон дээрх хугацааг сунгаж байгаатай холбогдуулан хилийн боомтуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай гэсэн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Гаргасан шийдвэрийг Монгол Улсын Засгийн газарт танилцуулна.
Хэдийгээр БНХАУ КОВИД-19 халдварыг хяналтад авч байгаа боловч Европын орнууд болон АНУ-ын байдал хурцдаж байна. Итали улсад нэг өдрийн дотор 5862 халдвар бүртгэгдэж байна. АНУ-д мөн нэг өдөрт 4825 халдвар бүртгэгдэж байна. Мөн халдвар ОХУ-д эрчимтэй тархаж байна" гэлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "2020 оны нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг сунгасан шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Өнгөрсөн хугацаанд нийтдээ цэцэрлэгийн 500 цаг, Ерөнхий боловсролын сургуулийн 1146 цагийн хичээлийг өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр гаргасан. Одоогийн байдлаар дэлхийн 114 улс орон цэцэрлэг, сургуулийнхаа үйл ажиллагааг зогссож, 896 сая хүүхэд хорио цээрийн дэглэмд орсон байгаа. Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгасантай холбоотой дараах зохицуулалтыг хийнэ.
Манай салбарт багтдаг соёл урлагийн нэгдсэн арга хэмжээ, тоглолтууд олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүд эхний хагас жилд бүрэн зогсоосон. Зөвхөн олимпод бэлтгэх зорилготой улсын шигшээ багийн дөрвөн төрлийн тамирчдын бэлтгэл сургуулилтыг онцгой горимоор, Улсын онцгой комиссын шийдвэрийн онцгой дэглэмтэй орчин нөхцөлд бэлтгэл хангах ажил явна. Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн сургалт, семинар зохион байгуулахгүйгээр судалгаа, шинжилгээний ажлаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.
Үүний дараа Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Ё.Баатарбилэг сайдын хэлж буй зүйл бол 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэг шилжүүлсэн хугацаа дуусна гэж тооцож байгаа үед ийм зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Нөхцөл байдал амаргүй хэвээр байвал цаашдаа хугацаа сунгахыг үгүйсгэхгүй” гэв.

Сэтгэгдэл ( 2 )
Gadnaas irj bgaa mongolchuudaa avahaa boliochee malnuudaa! heden sariin daraa gaigui bhoor l irne biz, dotor bgaa Mongolchuudiin erh ashgiig 1t taviad gadnaas ymar ch hun amitan oruulah ysgui! \n\nNora ynhan soliorood ooriigoo reklamdaad bnlee, ter ynhan uhvel uhnene l biz, henii toloo ymar gavyaa baiguulchaad yvchaad gutsaad bgaan . Italy iin 300 Mongolchuudiig avchirch virus Mongold taraaval zagsiin gazriig ter chigeer ni ogtsruulna shuu uhernuudee!
bitgii hundreesei6 gadnii hun bitgii huleej aw jumuus deglemee sain barikh heregtei