Монгол зангаар монголд зам барихгүй шүү

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

-Замыг мэргэжлийн хүмүүс барьдаг болохоос популистууд зам барьж байсан түүх байдаггүй юм, хойшид ч байхгүй-

Энэ бидний л зорчих зам. Тиймээс өөриймсөг сэтгэлээр зам тавьж сурах цаг иржээ. Монголчууд болсон болоогүй 30 жил зам барьсан. Энэ хугацаанд хэд хуулж, хэд нөхөж, дахин хэдэн удаа барьсан эсэхийг бүү мэд. Тэр хэрээр улсын төсөв замын асфальт болон хучигдаж, хуулагдаж байсныг тооцсонгүй. Өнгөрөгч оны өдийд шиг санагдаж байна. Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар түүнийг төлөөлж Сангийн яамтай 2017 онд Ж.Эрдэнбатын тэргүүлсэн Засгийн газар Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг шийдэж байв. Холбогдох яамныхан 2019 ондоо багтааж олон улсын стандартын замыг ашиглалтад оруулна гэж байсан ч төлөвлөгөөний хүрээнд ажиллаж чадаагүй. Гүйцэтгэгч компаниудад асуудал байсан л байх. Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өнгөрөгч зуны усархаг бороо замын ажлыг явуулаагүй гэх юм билээ. Зам барина гэдэг бол гэрээсээ бие засах газар хүртэлх явган зам гаргахаас тэс өөр зүйл. Нэг өдөр бороо ороход зайлшгүй гурван өдөр хатааж байж замын ажил явах ёстой юм билээ. Цаанадаж хариуцлагагүй компаниудын хар гайгаар замын ажил дорвитой яваагүй нь үнэн. Ноднин зуны бороо замын томоохон ажлыг эхлүүлсэн Засгийн газарт гай болсон бол улстөржих сэдэвгүй утсаа маажиж суусан улс төрийн хүчнүүдэд бай болж өгсөн. Үүнийхээ горыг салбарын сайд Б.Энх-Амгалан хангалттай хүртэж одоо ч “балбуулсаар” байна. Хугацаандаа ашиглалтад орох ёстой зам нэгэнт ороогүй учир ёстой л хүртэх ёстойгоо хүртэж буй нь тэр юм байлгүй гэж бодохоос өөрцгүй.

Монгол Улсын бүтээн байгуулалт өрнөх сар дэндүү богино. 5-11 дүгээр сар хүртэл ажил явна. Бусад үед нь хүйтэн нойтноос шалтгаалан дийлэнх ажлууд зогсдог. Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэхээр 105 хятад ажилтныг оруулж ирнэ хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдсэнээс болж “жавтий”-гаа хүртсэн. Ер нь бол зам дээр хүрз барин ажиллах 105 хүн орж ирэх гээд байсан юм биш л дээ. Ноднин тендерт нь шалгарсан гүйцэтгэгч дөрвөн хятад компанийн инженер техникийн мэргэжилтэн ажилтнууд, захирал тэргүүт хүмүүс нь 105 болж байгаа юм байна. Үүнийг нь хэдхэн хоногийн өмнө хэлсэн үгнээсээ болж амны алдас болсон С.Эрдэнийн тэргүүлсэн Ардчилсан намынхан шүүрэн авч 105 коронавирусний халдвартай хүмүүс авч ирж зам бариулах гэж буй мэт нийгмийг түгшээсэн мессэж тараав. Угаасаа хятадуудад дургүйн зэрэгцээ коронавирусний дэгдэлт хүч нэмсэн нь үнэн. Үүний улмаас замын ажилд оролцох нэн шаардлагатай гэсэн хүмүүс хилийн дээс алхах боломжгүй болсныг өчигдөр Засгийн газар албан ёсоор зарлана лээ. Цаашид хэний ч тэргүүлсэн бай Засгийн газар улстөржилтөө даахгүй балрах вий гэсэн болгоомжлол байна.

Манайхан Монгол компаниудаараа бариулцгаах хэрэгтэй хэмээн шүүмжилж байгаа харагдсан. Олон улсын стандартад нийцсэн олон улсын зам барих тендерийг Монгол компаниуд гүйцэтгэх боломжгүй байсан тул Засгийн газар олон улсын хэмжээнд тендер зарлахад БНХАУ-ын нэр бүхий компаниуд шалгарсан юм байна. Чингэхдээ туслан гүйцэтгэгчээр Монгол компаниудыг оруулах ёстой гэж гэрээнд заасан тул Монголын 21 компани шалгарчээ. Ингэж л “Түмний хараал идсэн” замын ажил эхэлсэн байдаг.

Яг үнэндээ 30 жил дотооддоо зам барьж тоглосон дотоодын замын компаниуд маань тендерийн шаардлагыг дангаараа хангахгүй байсан болохоор туслан гүйцэтгэгчээр орохоос өөр боломж байгаагүй юм байна. Одоо хар л даа. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын компанийн бариулсан “Лүнгийн там” гэх зам, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанийн гүйцэтгэсэн зам “Хэнтийн там” нэртэй болчихсон байгааг. Энэ байдлаараа монголчууд зам нэртэй олон хүний амь нас авч одсон, хөрөнгө сүйдэлсэн “там” барьж байснаас ажлаа яс гүйцэтгэдэг компаниудаар ажлаа хийлгэсэн нь дээр. Асуудал гарвал тэр компаниуд нь өөрсдөө хариуцлагаа үүрэг. Монголд зам барьсан компаниуд хариуцлага үүрсэн гэж дуулаагүй. Шүүх, цагдаагийн хаалгаар хэдэн сар эргэлдэж байгаад хэргээ хаалгаад алга болдог. Хар дансанд бүртгэгдсэн замын компани дараа нь нэрээ өөрчилж зүсээ хувилгаад мөнөөх замын тендерт ордог нь нууц биш.

Саяхан “Улаанбаатар-Өмнөговийг холбосон зам ашиглалтад орлоо” гээд бөөн сүр болж тууз хайчилж байсан бол одоо хагарч, бутарсан хайрга дайрган дундуур машинууд сүлжилдэж байна. Бид өөрсдийн бурууг хүлээн авч сурах цаг болсон. Дааж авсан ажлаа хүнийрхэж хийдгээ хүлээн зөвшөөрөх цаг ч болсон. Замын зузаан, өргөнөөс нь “иддэг” байдалдаа цэг хатгах цаг болсон. Олон улсын стандартын зам гэдэг бидний “тавьж” сурсан замаас өөр зүйл. Замын стандарт, чанар байдгийг гар утсаа маажин “пид” үсэрч байгаа хүмүүс мэдэхгүй.

Энэ нийтлэлээрээ хятадын 105 ажилтныг оруулж ирсэнгүй гэж өмөөрсөн юм биш. 30 жил зам барихдаа олон улсын стандартад нийцэх зам барьж сураагүй компаниудыг шүүмжилж байгаа юм аа. Замаа бариад сурчихсан бол юу боллоо гэж хэл ам татлан, зүхүүлэх ажлаа салбар яам хийдэг юм. “Замыг чанартай баривал эргэж бидэнд ажил олдохгүй” гэж ярьж суусан замын компанийн хүний үг санаанд бууж байна. Одоо бид Монгол зангаар Монголд зам барихгүй, харин ч Олон улсын стандартартад нийцсэн зам барина шүү гэдгийг хаа хаанаа хатуу ойлгох хэрэгтэй. Дотоодын нөөц боломжоор монголчууд Дархан-Улаанбаатарын замын ажил хэсэгтээ үргэлжлэх бололтой. Одоо л нэг эзний ёсоор, энэ замаар би, бидний найз нөхөд, үр хүүхэд монголчууд зорчино гэдгийг ойлгож, цаг ямагт ухамсарлаж замаа барьцгаая. Дархан-Улаанбаатарын бус бүх замыг барихад дотоодын замын компаниуд нөөц боломжоо ашиглан барих цаг болсон.

Өөрсдөө хийхгүй, хийлээ ч чадахгүй. Хүн хийе гэхээр хүнээр хийлгэдэггүй Монгол зангаасаа татгалзъя. Аливаа зүйлийг эсэргүүцэж, харлуулж, дайрч, давшилж, гутааж, доромжилж, ямар ч том ажлыг зогсоож чаддаг “тормоз”-оо гишгэхээ больцгоох цаг болсон шүү. Монгол Улсын хөгжлийн эсрэг бүхий л боломжоо дайчлан зүтгэдэг улс төржилтдөө ч хамтдаа цэг хатгая. Замыг мэргэжлийн хүмүүс барьдаг болохоос популистууд зам барьж байсан түүх байдаггүй юм, хойшид ч байхгүй.

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.126.89.40) 2020 оны 03 сарын 26

Чаддаг Чаддагаараа тоглодог Дүрэм бий гэдэгтэй нийлэх нь Монголчуудын түүхэн ҮНЭН

0  |  0
Zorig(202.126.88.37) 2020 оны 03 сарын 26

Tiim shy.social Eruul bus bna.zasag Tur fb poporson nuxduud eer dugnej Ajil xiigeed yavj baigaa ym bishy.Turiin noen nyryy saxilga bat xyyliig xeregjuulj baij Ajil yavna.xatyy uneniig bichsend sorry.

0  |  0
Үхэр монгол (192.82.75.21) 2020 оны 03 сарын 24

Энэ нийтлэлийг үхэр монголчууд нь уншихгүй л дээ. Шүлсээ үсэргээд хэрэлдэж байгаа.

2  |  0
зочин(139.5.218.54) 2020 оны 03 сарын 24

Миний байнга зорчдог хоёр зам бадаг юм нэг нь 21-н зам нэртэй, нөгөөдөх нь манай байрны урдуур өнгөрдөг аймгийн төвийн гол зам. Би саяхан 21-н замаар хүүтэйгээ явж байтал хүү утсаа маажиж байснаа заавал 105 хужаа оруулж ирж яадаг байнаа монголоор дүүрэн ажилгүйчүүд байхад гэж байна тэгэхээр нь би зогсоод миний хүү одоо чи бид хоёрын явж байгаа замыг тавиад 5-н жил болж байна ямар санагдаж байна гэхэд хүү дөнгөж өчигдөр тавьсан юм шиг л шинээрээ байшд гэж байна энийг чинь хятдууд тавьсан юм шүү дээ гэлээ. Бид явсаар байрныхаа гадаа ирлээ би хүүгээсээ асуулаа энэ замыг бол миний хүү мэднэ тээ

3  |  0
zochin(103.57.94.203) 2020 оны 03 сарын 23

odoo hurtel uursduu zamaa barij chadahgui baigaa avilgad idegdsen turiin haralgan bodlogiin gai

0  |  0
e(59.153.114.145) 2020 оны 03 сарын 23

hujaa nariin mungunuus hasval tedch tm zam hiineshdee

0  |  0
дэмжиж буй.(150.129.142.34) 2020 оны 03 сарын 23

Бид хятадын замын мэргэжилтэнгүүдийг авах нь зөв шүү дээ.Дархан -Улаанбаатар зам хамгийн ачаалалтай зам тиймээс Монголчууд маань бүү улс төржөөд байгаач маш өндөр хяналт дор ажиллуулах байлгүй.Бид үнэнг хэлэхэд олон улсын зам тавиж чадахгүй шүү.!\nЖилийн дараа бөөн нүх нөхөөс болдог бид үүнийг нуугаад яах вэ дээ! Дархан -Эрдэнэт замыг хятадууд тавиад 16 жил болжээ эвдрэл одоо хүртэл гараагүй л байна.Бидэнд ЧАНАР-ЧАНАР л хэрэгтэй.Хятадын замын ажилчид хийлгэх нь зөв.

1  |  1
zochin(49.1.148.174) 2020 оны 03 сарын 23

монгол хүн бид чадна бид нэг зүгт харж чадвал мэдэхгүй чадахгүй үгүй болж бидны сэтгэл мэднэ миний юм миний эх орны юм гээд бодоход л болоо өөр юу ч хэрэггүй бид гадны хүнээс юугаар дутуу юм.бэ.ганцхан сэтгэл дутаад байгаа юм.

0  |  0
зочин (59.153.112.17) 2020 оны 03 сарын 23

замыг олон стандартад нийцсэнээр л хийх хэрэгтэй дээ манай улсын тавьсан зам шиг муу зам өөр газарт байна уу хятадуудыг сайн шалгаж оруулаад ажлаа эхлэх л хэрэгтэй дээ одоо хятадад вирус дотооддоо илэхгүй байгааг бид соносож сууна

1  |  0
zochin(202.126.88.201) 2020 оны 03 сарын 23

vnen csvv Bi tawichixii geed bgaa gatyyd ter zamaar vwaad vzeech Xvrz zow bariad 8 tsag ajillachixaj chadaxgvi batsaanyyd xiirxej bxad toriin xvnii noen nyryy toriin bodlogo tasraltgvi bxiig xaryylj chadsangvi ingeed erxem said ajil xiilgej chaddaggvi deeree xelsneech.amgaalj chadaxgvi jyl boloxoo xaryylaw

0  |  0
Зочин(66.181.161.79) 2020 оны 03 сарын 23

Мэрэгжлийн дадлагатай хvмvvc зам тависан нь дээр. Монголчууд бид зам тавьж сураагvй дарханы замын маш сайн тавих хэрэгтэй. Яагаад гэвэл ашиглалт маш ихтэй шvvдээ.

0  |  0
Zochin(64.119.19.231) 2020 оны 03 сарын 23

Uneheer ungursun 30 jiliin hugatsaand bid yug chanartai, uzemjtei sain hiij barij surav. Yu ch sursangui, buh yumiig or ner tudii hiij tuluvlusun mungunuus ni humsalj hulgailahiig l garamgai sursan baina. Odoo ene hulgai ch setgeleesee salah tsag boljee. Yamar ch ajliig setgeleesee hiij surya.

0  |  0
Зочин(202.9.40.42) 2020 оны 03 сарын 23

Манайхан зам бариж сураагүй байгаа нь үнэн ш дээ барисан замуудаа харьцуулаад харцгаалдаа. Бас цавчаа гэж нэг хэцүү зүйл бнаа.

0  |  0
болд(66.181.161.70) 2020 оны 03 сарын 23

үнэн юм бичжээ тэр хүмүүсээ оруулж ирээд тусгаарлаад дараа нь ажлийг нь эхүүлэх байсан юмаа хар масс юу гэж хуцалдах ямар хамаа байнаа малуудын үгээр ажил хийнэ гэж юу байхав өөрийн толгойтой баймаар байна

0  |  0
zuv bodlogo zuv hegj(150.129.142.79) 2020 оны 03 сарын 24

Ёр нь манайханд нэг муухай зан байнаа нэг нь ажил хиих гэхээр атаа чөтөө,улс төржүүлж хорлодог .. манйхан зам тавиж сурах болоогүй тиймээс хэн сайн хийж чаддагаар нь хийлгэх хэрэгтэй..сайн замтай болчихвол Монголчууд бидэнд л хэрэгтэй...\n

1  |  0
халиунаа(45.56.116.35) 2020 оны 03 сарын 23

Yu unen ter unen shuu chinagaar sn zamaa ehnii eeljid hiilge ted naraas suralts uursdiiguu huguul chadvarjuul handalgaa uurchil tegj bj daraagiin 10 jild uursnuu zamaa hiitsgee \n

0  |  0
халиунаа(45.56.116.35) 2020 оны 03 сарын 23

Yu unen ter unen shuu chinagaar sn zamaa ehnii eeljid hiilge ted naraas suralts uursdiiguu huguul chadvarjuul handalgaa uurchil tegj bj daraagiin 10 jild uursnuu zamaa hiitsgee \n

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 03 сарын 23

TSAGDAAGIN BAIGUULLAGIN HUN NASAND HUREEGUI HUUHED URUU TATAJ MASHINAARAA AVAJ YAVAJ OROLDSON BAINADA ODOO YAAH UU??

0  |  0
Zochin(103.26.193.183) 2020 оны 03 сарын 23

Za odoo uhernuudee hoorondoo hereldeed,zodoldood shoroon zamaaraa davhildaad tamruugaa udurt 2-3 aaraa toniltsgooj baidaa. Arhichin, zalhuu hoirgo, mongol tsus nus tser,baas shees yarisan uhernuud zam barina gej yu baihav. Zayan harisan adgiin hog novshnuud.

0  |  1
Moslim rape children(66.181.168.131) 2020 оны 03 сарын 23

Ter baliar hamsaatanuud ni heleech nasand hureegui huuhed uruu tataad oroldtson baina,turiin uureg huleesen humuus baijeej nuden deer ni boljoogoo uil yavdliig taslan zogsoohgui bur ulam demjij zurag avatsgaagaad yavj baisan bn,ham hereg hiisen baihad,bur esregeeree tuslah yostoi hun ni bur huchingiin hereg hiitsen baihad shudraga shuuh gej bn uu engiin tatvar tulugch arduud hohirood uldeh yostoi yum uu?

0  |  0
зочин(103.212.117.78) 2020 оны 03 сарын 23

Монголд ажилгүй улсууд их байна тэд нараар ажил хийлгэе гэсэн сэтгэгдэл их байхын Тэр улсуудад нэг л үг хэлье Та нар Монголчуудаараа хувь хүмүүс нь зуслангийнхаа байрыг бариулах эсвэл засуулж үзсэн хүн байна уу. Дулаараад 4 сарын дундуур эхэллэхэд тэр зундаа ашиглалтанд орохгүй Өнгөрсөн жил хойд лагерьт гарс ан гал би чадна гэдэг хувь хүний гагнуураас үүссэн 50 байшин бүрэн шатсан Бүүр үнс болсон Манайхан ажилын хариуцлагагүй цалгар наазгай цаг барихгүй өглөө ирэхгүй ирсэн нь тамхиа татаад суугаад байна Иймд ганц зам ч гэхгүй барилга гэрийнхээ засварыг хүртэл хятадуудаар хийлгэдэг болсон\n\n

0  |  0
Зочин(66.181.191.112) 2020 оны 03 сарын 24

Лагерийнхаа байшинд хоёр метр явган хүний зам тавьж чадахгүй байгаа монголчууд олон улсын стандартын 220 км засмал замыг тавьж харагдаач. Зузаан нь 5 давхрагтайгаа бараг 1 метр байх ёстой замыг манайхан барьж чадахгүй. Хүрз жоотуугаар барьдаг юм биш. Японд цунами болох үеэр та нар авто хурдны зам эвдэрсэн байхыг харсан байх. Бараг 2 метр зузаантай байсан шүү. Түүнээс биш манайхан компаниуд өнгөнөөс нь хасаж идээд зузаанаар нь хасаж идээд 10 см зузаантай зам тавихыг зам тавьсанд тооцож болохгүй. Тэгээд түүнийгээ засна гэж хойтон жил нь дахиад л мөнгө хусах ажилдаа ордог биз дээ. Мэргэжил чухал

1  |  1
Ккк(202.126.88.48) 2020 оны 03 сарын 23

Мэргэжил бүхний дээд FACEBOOKCHIN гэж мэдэхгүй юу.

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 03 сарын 23

Ter baliar hamsaatanuud ni heleech nasand hureegui huuhed uruu tataad oroldtson baina,turiin uureg huleesen humuus baijeej nuden deer ni boljoogoo uil yavdliig taslan zogsoohgui bur ulam demjij zurag avatsgaagaad yavj baisan bn,ham hereg hiisen baihad,bur esregeeree tuslah yostoi hun ni bur huchingiin hereg hiitsen baihad shudraga shuuh gej bn uu engiin tatvar tulugch arduud hohirood uldeh yostoi yum uu?

0  |  0
зочин(66.181.187.142) 2020 оны 03 сарын 23

Ажилчин ч бай инженер ч бай хятад хүмүүс ажиллаж чаддаг юм.Монгол залуус бол халуунд хэд хоног зогсоод л ажлаа хаяад зугатаад алга болно.харин чаддаг хүмүүсийн удирдлага дор цэргүүдийг ажиллуулаад хөлс мөнгийг нь өгвөл тэд ажиллаж чадна даа.Эцэг эхийнхээ хэдэн төгрөгийг сургалтын төлбөрт өгөөд өнөөдөр диплом тэвэрсэн цагаан гартангууд бол зөндөө байгаа ч тэд ажио хийхгүй шүү дээ

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 03 сарын 23

Ter baliar hamsaatanuud ni heleech nasand hureegui huuhed uruu tataad oroldtson baina,turiin uureg huleesen humuus baijeej nuden deer ni boljoogoo uil yavdliig taslan zogsoohgui bur ulam demjij zurag avatsgaagaad yavj baisan bn,ham hereg hiisen baihad,bur esregeeree tuslah yostoi hun ni bur huchingiin hereg hiitsen baihad shudraga shuuh gej bn uu engiin tatvar tulugch arduud hohirood uldeh yostoi yum uu?

0  |  0
зочин(66.181.187.142) 2020 оны 03 сарын 24

Маш зөв сэдэв хөндсөн байна.Хятадуудад тал өгдөггүй байсан үе байсан ч үеэ өнгөрөөсөн.Бүр хятад хүнтэй гэр бүл болж болохгүй гэсэн хууль балая гэж давалгаалах болсон.өөрсдөө юу ч хийж чадахгүй байж өрөөлийг гоочлох хэрэггүй.2014-15 онд Говь алтайн замыг хятадууд барьсан одооч янзаараа явахад ямар урамтай гээч.Шөнийн 12 цаг өнгөрч байхад хятад залуус ажлынхаа байран дээр бтон зуурмаг хийгээд машин ажиллуулаад зогсч байдаг.Манайхан тэгж шөнө дөлөөр ажиллахуу.Ёстой гонжийнжоо.Ийм байж хатад хүмүүсийг ирүүлэх гэлээ бид өөрсдөө хийнэ гэж солирох нь дэмий хэрэг.

0  |  1
зочин(66.181.187.142) 2020 оны 03 сарын 24

Маш зөв сэдэв хөндсөн байна.Хятадуудад тал өгдөггүй байсан үе байсан ч үеэ өнгөрөөсөн.Бүр хятад хүнтэй гэр бүл болж болохгүй гэсэн хууль балая гэж давалгаалах болсон.өөрсдөө юу ч хийж чадахгүй байж өрөөлийг гоочлох хэрэггүй.2014-15 онд Говь алтайн замыг хятадууд барьсан одооч янзаараа явахад ямар урамтай гээч.Шөнийн 12 цаг өнгөрч байхад хятад залуус ажлынхаа байран дээр бтон зуурмаг хийгээд машин ажиллуулаад зогсч байдаг.Манайхан тэгж шөнө дөлөөр ажиллахуу.Ёстой гонжийнжоо.Ийм байж хатад хүмүүсийг ирүүлэх гэлээ бид өөрсдөө хийнэ гэж солирох нь дэмий хэрэг.

1  |  0
Хоо(202.126.88.183) 2020 оны 03 сарын 23

Монгол хүн хулхи зам хийнэ. Ажлыг нь шүүмжлээд ингээд ингээд хийсэн бол сайн болох байлаа гэж хэлээд үзээрэй. Монгол хүн өө тэгж болно л доо гэхдээ хөлсөө нэмэх хэрэгтэй гэж хариулна.Үнэндээ хөлсийг нь нэмээд ч Монгол хүн сайн юм хийж чадахгүй.

1  |  0
www333(202.72.245.122) 2020 оны 03 сарын 23

Avto zamiin chanar khiitsees teeveriin kheregsliin khudulguunii ayulgui baidal, jolooch bolon zorchigchdiin ami nas khamaarna shuu dee, tegekheer Darkhanii zamiig undur mergejliin khumuuseer bariulakh ni zuv.

0  |  1
Үнэн үг(139.5.217.144) 2020 оны 03 сарын 24

МОНГОЛ ХҮНЭЭР АЖИЛ ХИЙГЭХ ”ГАХАЙ ХАРИУЛАХААС ДОР” гэдэг үг туйлын үнэн дээ... ДАРГА ХИЙЖ АВИЛГА АВАХ, ИХ УНТАЖ, ИХ ИДЭХ.... МӨН Ч ХЭЦҮҮ ДЭЭ...

2  |  2
Ме(202.21.124.21) 2020 оны 03 сарын 24

Популистууд үргэлж хөгжлийн садаа болсолр ирсэн, монголчууд тэднийг мөн чанарыг таних цаг удахгүй.

2  |  1
Ганаа(202.131.235.74) 2020 оны 03 сарын 24

Сайн зам баривал тэр замаар Монголчууд л явна шүү дээ. Өндөр мэргэжлийн хүнээр хийлгэх хэрэгтэй, Ядахдаа зөвлөлгөө авах. Японы барьсан Нарны зам 20 жил гар хүрээгүй шахуу байна. Хятад нутгаар явхаараа замынх нь сайхныг гайхдаг Энд ирэхээрээ эсрэг юм яриад эхлэх юм дөө

3  |  1
zochin(119.40.98.177) 2020 оны 03 сарын 24

Үнэн хэлжээ. Хэн дуртай нь очоод зам барьчихгүй ш тээ

4  |  1
Top