Баянзүрх дүүрэг 77 байршилд хог ангилан ялгах савтай болов

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас  орчны бохирдол, ил задгай хаясан хог хаягдлын хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн шат дараатай арга хэмжээг авч байгаа билээ.

Тухайлбал, дүүргийн Засаг даргын 2019-2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд 28 хорооны 77 байршилд хогийн битүү бункер болон хог ангилан ялгах савыг байршуулж эхэллээ.

Тус ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хог ялган ангилах бункерүүдийг байршуулах ажил 40 хувьтай явж байна. Иймд Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс  хог ангилан ялгах бункерүүдийн байршуулах ажлын явцтай танилцаж, битүү бункерүүдийг гэр хороололд, хог ангилан ялгах бункерүүдийг байшин хороололд түргэн шуурхай байршуулж ажиллах үүрэг өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.115.47) 2020 оны 03 сарын 24

цэцэрлэгүүлэд хийж ѳгѳхгүй юм байхдаа.Зѳв ажил бна. Хүмүүс хогоо хогийн саванд ангилж хийж сурах хэрэгтэй

1  |  0
zochin(119.40.98.177) 2020 оны 03 сарын 23

Хайран мөнгө

0  |  0
ИРГЭН(202.180.220.172) 2020 оны 03 сарын 23

13 ДУГААР ХОРООНЫ ХОГИЙН ЦЭГ ГЭЖ АЙХТАР ХОГ БНАА. ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙНА. АЧДАГ БОЛОВЧ ЭРГЭЭД Л АСГАДАГ. АЖИЛ ЭХЛҮҮЛСЭНД ТАЛАРХАЖ БАЙНА.

0  |  0
Top