САЙХАН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Шарга суманд ингэ ихэрлэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Монголчууд эрт дээр үеэс ингэ  ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл, эр охин 2 ботго төрсөн нь мал сүрэг тэр тусмаа тэнүүн говийн эзэн тэмээн сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн билэгшээж ирсэн уламжлалтай билээ.
Говь-алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Чойжилын Түмэннастын Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн  тэмээн сүргийн хүрэн ингэнээс 2 ихэр /эр, охин/  ботго төрсөн байна.  Малчин Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо Баруун бор үзүүр гэдэг нутагт хаваржиж байна хэмээн Говь-Алтай аймгийн ХААГ-аас мэдээллээ.
.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.122) 2025 оны 03 сарын 13

Мухар сүсэг. Маскаа сайн зүү гараа сайтар савандаж угаа. МАНАН хэмээх алуурчдыг дахин бүү сонго. Тэгээд амьдрал цэгцэрнэ. Өөртөө итгэлтэй бай.

1  |  0
муу ёр(66.181.181.136) 2025 оны 03 сарын 13

ингэ ихэрлэх нь муу ёр

1  |  0
Kkk(98.253.30.34) 2025 оны 03 сарын 13

iher botgonii sheesiig holij uuval munkh naslah niguurtai gej bganshdee kkk

1  |  0
irgen(31.165.215.200) 2025 оны 03 сарын 13

iim tom 2 amtan haana ni baisan bainaa he he he, hoorhon umaa

2  |  0
Close menu