ОЛОН ӨНГӨ: “Ураг ядрахаар төрлөө, Тураг ядрахаар уулаа” гэдэг дээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

Дэлхий нийтэд тархаж буй коронавирустай холбоотойгоор хөл хорио тогтоосон хэдий ч Засгийн газрын шийдвэрээр гадаадад аялж, амьдарч буй иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа нь зарим нэгэнд таалагдахгүй байгаа бололтой. Тэр тусмаа улс төрийн нэгэн талыг эзэлж байгаа томоохон хүчин Ардчилсан намын дарга гадаадаас ирж буй иргэдээ ад шоо үзэн мэдээлэл хийв. Нам нь төрийн эрх барьж ч байсан, өөрөө Засгийн газарт сайд байсан хүн ингэж хэлэхээр энэ ард түмэн хэнд итгэж, хэрхэн Монгол Улсад амьдрах вэ гэдэг асуудал зүй ёсоор сөхөгдөж таарна. Бүр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан хүн ингэж хэллээ. Тэр тусмаа ардчилсан нийгэмд амьдарч байгаа ард түмэндээ хандсан хэрэг шүү дээ.

Ардчилсан намыг хэд хувааж, гишүүдийнхээ тоог өдрөөс өдөрт цөөлж байгаа намын даргад “Боож үхэхэд бор шидмэс дутаж” байгааг ойлгож байна. Гэхдээ л ард түмнийхээ эсрэг мэдэгдэл хийн, улстөржин арга ядах хэрэг алга. Ийм даргатай нам яаж ч урагшаа алхах билээ. Улс орон бүү хэл нэг нам аваад явчих чадваргүй гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харууллаа. Монголчууд бид эртнээсээ “Ураг ядрахаар төрлөө, тураг ядрахаар уулаа” гэсэн үгийг хэлэлцэж, эр дагаад явсан эм, алба дагаад явсан эр амьдралын шаардлагаар нутаг усаа тэмцэн ирэхэд түмний сэтгэлээр угтан авдаг ёс өдгөө ч бий. Ямар та нар шиг нам дамжиж, бүлэг фракц нэгжин хэсээд арга ядахдаа ирж байгаа биш.

Та бүхэн ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран төрийн эрх барьж ирсэн гучаад жилийн үйл ажиллагааны лайгаар Монгол Улсын олон мянган иргэд амьжиргааны мөр хөөж гаднын улс орнуудад амьдрахаар явсан. Та нар төр улсаа төвшин сайхан барьж байсан бол иргэд гаднын улс оронд ийм олноор ажиллаж амьдралаа гэж үү. Иргэдээ ад шоо үзэж байгаа таныг Нийгмийн даатгалын сан руу гар дүрж байхад ард түмэн амьдрал ахуйгаа өөд нь татах гэж арга буюу гаднын улс орныг зорьж байлаа. Таны балгаар явсан түмэн чинь үр хүүхэд, аав ээж, ахан дүүстэйгээ уулзахаар эцсийн мөчид эх нутгаа тэмцэн ирж байгаа хэрэг юм. Болзошгүй өвчин дэлхийн 100 гаруй оронд дэгдээд байгаа энэ мөчид хэн ч гэсэн ураг төрөл, эх орноо тэмцэхээс өөр яах юм. Түүнийг хэн зохицуулах юм гэхээр Монгол Улсын төр зохицуулах ёстой. Иргэдээ нааш ир гэхгүй ямар улс байх юм. Эх орноо тэмцэж байгаа иргэдээ төр улс нь авахаас өөр яах билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бор(66.181.161.99) 2020 оны 03 сарын 25

Манай томчуудын хүүхэд эхнэрүүд бүгд гадаадад амьдардаг гэдэг үнэн үү хэрвээ үнэн бол ард түмэн гэсэн халхавчин дор эхнэр хүүхдээ татаж авсан байх магдлалтай байна. Хэрвээ ард түмнээ татаад авч байгаа бол юун тэр 14 хоногийн мөнгө хорионы зардлыг ЗГ даах ёстой хорионы мөнгөө төлөхгүй бол бараг хүлээж авахгүй гэсэн мэдэглийг ОБК-оос хийгээд байна лээ УИХ хурдан төсөвтЭЙ ТОДОТГОЛ хийгээчээ одоо ААН-үүд хүнд байдалд орж эхлээд байна шүү

0  |  0
зочин (59.153.112.17) 2020 оны 03 сарын 26

ирж болноо гэхдээ өвчин авахгүй ирвэл бүр сайн банйа бидний хэдэн монголчууд вирус авахгүй гээд л 2 сар хүүхдүүтэйгээ хоригдож суусан гэдгийг хэн хэн нь ойлгох л хэрэгтэй дээ гаднаас ирэхдээ ялахраад байх хэрэггүй

1  |  0
ааа(122.201.23.210) 2020 оны 03 сарын 25

Монголчуудыг гадаад улс оронд ад шоо үзэх алхамыг Төрийн засгийн удирдлага хийж байгаа. Хэрвээ улс орон нь баян, ард түмэн нь ажилтай, орлоготой байсан бол хаана ч очсон өөртөө итгэлтэй бардам байна биз дээ. Гэтэл биднийг Хятад хүртэл нэг гуйлгачин ирлээ гээд үл тоодог биз дээ.

0  |  1
k(139.5.216.144) 2020 оны 03 сарын 25

2 nam 2 uulaa hereggviee..daanch huduuguur bvgdl barag MAN d ugdug yum b.aleedee..

0  |  0
D(182.219.61.158) 2020 оны 03 сарын 26

Zuv yum bichsen baina! Ene ERDENE gej NUHUR Yu Yariaad Eliireed balaaraad bnaa!!! SONGUULI OIRTOOD SOLIORCH EHLEJ BGA YUM YUMDAGUUDAA.. , HUN GERTEE IREH SAIHAAN! HUMUUS EH ORONDOO~MONGOLDOO IREH BUR SAIHAAN! ERDENEE DUU! ELIIRHEE BOLIOOROI!!!

1  |  0
Top