Ирэх сарын 1-нээс ХБНГУ, Япон, БНСУ-аас иргэдээ татна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. /2020.03.25/

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн "УОК-ын Шуурхай штабынхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт  ажиллаж, тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаа. Эдгээр аймгуудад 2020 оны гуравдугаар сарын 24, 25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан. 51 иргэнийг ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу ажиглалтаас гаргасан. 

2020 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах ажиллагааны нислэгийн багт ХӨСҮТ, МХЕГ-ын байцаагч нар болон холбогдох эмч мэргэжилтнүүдийг томилон ажиллуулах шийдвэр гарсан" гэсэн юм. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Гуравдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод халдваргүйтлийн ажил хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2335 метр квадрат зам, 117 мянган метр талбайг ариутгасан байна. Өнөөдөр Баянзүрх, Налайх дүүрэгт ариутгал хийж байна. Нийслэлд хоёр, гурав гэсэн дарааллаар дахин халдваргүйтэл хийнэ. 

Улаанбаатараас орж гарах хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа бөгөөд авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод Нийслэлийн цагдаа, ОБЕГ, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газрууд хамтран эрүүл мэндийн байгууллагын чиглэлийн дагуу ажиллаж байна. Иргэдээс авч байгаа асуумж мэдээллийг цаашид эрсдэл үүсэхэд ашиглах учир цааргалалгүй, дэлгэрэнгүй өгөхийг уриалж байна" гэв. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баталгаагуй л дээ(192.82.77.127) 2020 оны 03 сарын 25

Jжинхэнэ голомтот газруудаас ирэх юм байна даа Хэн нь хэд нь нууц уедээ байгааг хэн мэдлээ Энэ тохиолдолд хориог сунгах шаардлагатай Ямар ч барьцгуй юм болох вий дээ

0  |  0
муухай Монгол(150.129.142.34) 2020 оны 03 сарын 25

Бид эсэргүүцэж байна.Тахал нэг газар авахуулвал Монголчууд халуун ам бүлээрээ нас барах магадлалтай.Бид аав ээж ах дүү үр хүүхэддээ хайр халамж байнга тавьж байдаг сайхан ард түмэн билээ.Г

0  |  0
Zochin(202.126.89.159) 2020 оны 03 сарын 25

Heseg buleg Yapan irged eh orondoo ochij haldvar taraahgui geed baisan gazraa uldene geed baigaad bna geed baisan. Uhamsartai baigaa shuu.

0  |  0
иргэн(202.179.27.218) 2020 оны 03 сарын 25

ЗГ УОК энэ Өвчнийг Цар Тахал гэдгийг Ойлгохгүй байгаа юм байх даа, түрүүчийн Зөөвөрлөж оруулж ирсэн 10н Эмчилэгдээгүй байхад шүү дээ, Буруу шийдвэр гаргаж Монголчууд аа Хүйс тэмтрэх вий дээ,

0  |  0
иргэн (202.179.27.218) 2020 оны 03 сарын 25

за Монголчууд Бид дотроосоо биш ЗГ, УОК-ын шийдвэрээр Гадны Улс орнуудаасаа Зөөвөрлөгдөж оруулж ирсэн Коронавирус тахалд л Эрүүл мэнд, Амь насаараа Хохирч Сүйрэцгээх нь дээ, Хэрвээ ЗГ, УОК-ын Буруутай шийдвэрээс болж Монголд энэ Вирус тархаж хяналтаас гарах юм бол цөөхөн Монголчууд Бид тэгээд л дуусаа л гэсэн үг, Ийм Аюултай байдлыг Урьдчилж дүгнэж харж байгаа нь даана ч харамсалтай,

0  |  0
Зочин(64.119.19.138) 2020 оны 03 сарын 25

Цар тахал нэг дэгдвэл хэнч тогтоож дйилэхгүй шүү. Хүрэлсүхийн ЗГ хар толгойгоороо хариуцаж чадахуу?\n

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 03 сарын 25

Mongold ired tegeed yaahiin

0  |  0
Зочин(66.181.176.220) 2020 оны 03 сарын 25

Өвчин нь БҮҮ чирч ирээсэй ! Тэнд нь хориогоо тогтоогоод халдваргүй нь тогтоогдсон эрүүл иргэдээ авчраарай !!! Явахдаа бүгд эрүүл явсан ирэхдээ ч мөн эрүүл ирээрэй !!!

0  |  0
zochin(150.129.141.183) 2020 оны 03 сарын 25

Irj bolnoo.Eh orondoo irelgui yahav. Gehdee ireed nitgii eldviin yum shahaj shaardaad ajil turul,avch baigaa arga hemjeend bitgii saad bolood baigaarai ta nin.

0  |  1
Top