Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. /2020.03.26/
ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Эхний таван удаагийн нислэгээс хойш 10 гаруй хоног өнгөрч байна. Дэлхийд тархан суурьшсан 4885 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Өнөөдөр Австралийн Засгийн газраас Монгол Улсад суугаа зургаан иргэнээ татаж авсан. Мөн БНСУ-ын хүсэлтээ гарган энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр 200 орчим солонгос иргэнийг татан авах гэж байна.
2020 оны гуравдугаар сарын 28-нд ОХУ-аас иргэдээ татах үйл ажиллагааг зогсооно.
Ойрын хугацаанд гурван удаагийн нислэг хийж, 750 гаруй иргэнээ татаж авна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өглөөний 08:00 цагт БНСУ-ын Сөүл хот руу, дөрөвдүгээр сарын 3-нд Япон улсын Токио хот руу, дөрөвдүгээр сарын 4-ны өглөөний 08:30 цагт дахин Сөүл хот руу ниснэ" гэв.
БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлтээ тус ЭСЯ-д олноор тавьж байсан бөгөөд иргэдийн нэгдсэн мэдээлэл, судалгааг хийж, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор гуравдугаар сарын 20-25-нд цахим судалгаа явуулсан. Энэхүү судалгаанд нийт 1820 иргэн оролцож, 80 хувь нь аялал жуулчлал, эмчилгээ, албан ажил зэрэг богино хугацаагаар ирсэн иргэд, 20 хувь нь хөдөлмөрийн гэрээт, оюутан болон дамжин өнгөрч яваа бусад иргэд байсан ба ЭСЯ энэхүү судалгааны дүнг нэгтгэж, Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох газарт уламжилжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Эх орондоо ирж л байвал болоо доо. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Баярлалаа.
Хяналтаа сайжруулах хэрэгтэй! Их ч хичээлээ, их ч тэслээ. Өвчтэй хүмүүсийг авчирч, С. Эрдэнэ хэлснээр ” халдварт өвчин импортлохоо зогсоох юм биш үү! Айдас түгшүүртэй амьдрах гэдэг амьдын там юм байна.
сайн дураараар явцгаасан хэлээгүй яваа биз дээ одоо яах гээд байдгийм дээ хэдэн сар зовохгүй байлаа бөөн өвчин чирж ирлээдээ одоо яах вн \n\n\n \nайд
бөөн халдвар орж ирэхий байна өчнөөн сар халдвар аваагүй байчихаад гайтай юмнуудаас болж халдвар авах вий дээ