Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд мэдээлэл хийж байна. 2020.03.27
Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
1. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна. Хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэд мөн адил ирэх сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл нийгмийн даатгал төлөхгүй. Тасарснаар тооцохгүй.
2. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөллөө.
3. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна. Аравдугаар сарын 1 хүртэл татвар авахгүй.
4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно. Энэхүү үйл ажиллагаа гурван сар үргэлжилнэ.
5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
6. 18 насны хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгож байна.
7. Ирэх сарын 15-наас эхэлж шатахууны литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг үүрэг болгож байна.
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж 5.1 их наяд төгрөг зарцуулна.
Сэтгэгдэл ( 1 )
Bayrlaa bayrlaa saiddaa