Мэдээлэл технологийн компаниуд албан бичгийн харилцааг цахимжуулах санал УОК-т хүргүүлжээ

2020 оны 03 сарын 28

ДЭМБ-аас зарласан цар тахал Ковид-19 халдварын тархалт цаг хором бүрээр нэмэгдэж байна. Энэ цаг үед эмч мэргэжилтнүүд аль болох амьд харилцааг хязгаарлаж,  ажлаа цахимаар явуулах зөвлөмжийг өгч байгаа. Тиймээс Монголын мэдээлэл технологийн компаниуд нэгдэж Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх төр болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын албан бичгийн харилцааг цахимжуулах саналыг Улсын онцгой комисст хүргүүлжээ.

Улсын онцгой комисст хамтран ажиллах санал хүргүүлсэн долоон компани мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгчид. Эдгээр компаниуд нь Төрийн Үйлчилгээний ТҮЦ машин, Хуулийн чиг үүргийн систем,  Албан хэрэг хөтлөлтийн систем,  архивын систем,  смарт карт, тог.мн  гэх мэт олон ажлыг амжилттай  хийсэн туршлагатай юм.  Тэд МУЗГ-тай хамтран ажиллах саналдаа Олон улсын тархаад буй COVID-19 вирусын цар тахал нь улам бүр нэмэгдэж аюулын харанга дэлдэж байна.

Тахлаас сэргийлэх хамгийн эхний алхам бол биечилсэн харилцааг зогсоох явдал билээ. Иймд Монголын мэдээлэл технологийн компаниуд нэгдэн Улсын Онцгой Комисст дараах хамтран ажиллах саналыг хүргүүллээ.

Энэ ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэсгэрийн хаана байгаагаас үл хамааран бүхий л төр болон хувийн хэвшил, ААН, хуулийн этгээдүүд тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичгийг өөр хоорондоо солилцож цахим харилцааг дэмжин, эко хэрэглээг бий болгох юм. Одоогоор энэхүү \ smartoffice.mn \ системд Нийслэлийн нутгийн захиргааны 1050 байгууллага холбогдон цахимаар албан бичгээ хүлээн авах, илгээх хянах үйлчилгээг ашиглаж байна гэж онцолжээ.

Уг саналыг системийн хөгжүүлэгч Ухаалаг оффис, Ньюсоник, аствишн компаниуд. Мөн тоон гарын үсгийн гэрчилгээ олгогч тридиум и секьюрити, Мон пласс са, Нью компас, Виэсэм Са гэх компаниуд санал өгчээ. Эдгээр компаниуд долоо хоногийн дотор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх төр болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын албан бичгийн харилцааг цахимжуулж чадах аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top