Авто эргүүлийн машинуудад үзлэг шалгалт хийв

2020 оны 03 сарын 30

Авто эргүүлийн машинуудад үзлэг шалгалт хийлээ гэж Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мэдээлэв.

Авто эргүүлийн болон бусад тасгуудад үүрэг гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн ашиглалт, арчилгааг дээшлүүлэн, албаны бэлэн байдлыг хангуулах зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 30-ний өдөр тус хэлтсийн Нийгмийн хэв журмыг хэрэгжүүлэг тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Дулмаадорж, Нийгмийн хэв журмыг хэрэгжүүлэг тасгийн ахлах байцаагч нар уг үзлэгийг зохион байгууллаа.

Үзлэгээр 12 автомашинд хөтлөгдвөл зохих бүртгэл судалгаа автомашинд байвал зохих нэг бүрийн тусгай хэрэгсэл, автомашины ашиглалт, эд анги, өнгө үзэмж, техникийн буюу дагалдах хэрэгсэл зэрэгт үзлэг хийж судалгааг гаргасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top