0-12 насны хүүхэдтэй эцэг, эхэд цалинтай чөлөө олгох шийдвэр IV сарын 30 хүртэл ХЭРЭГЖИНЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар баар, фитнес болон соёл урлагийн газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.

Тэгвэл өнөөдөр /2020.3.30/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан уг шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж байгаа тухай мэдээллээ. 

Тэрбээр "Дэлхийн улс оронд КОВИД-19 буюу шинэ коронавирусний тархалт буурахгүй байгаа тул нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өмнө нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу түр хаасан шийдвэрийг үргэлжлүүлнэ. Тодруулбал, амралт, фитнесс, саун зэрэг эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг хэсэгчлэн нээх боломжийг судалж байсан боловч өнөөдрийн байдлаар нээх боломжгүй болсон хэмээн үзэж, 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Хугацааг сунгасан шийдвэрийг иргэд, ААН-үүд зөвөөр ойлгож, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад хамтарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол нэг ААН-ийн үйл ажиллагаа гэхээсээ илүү нийслэлийн оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой шийдвэр шүү" гэв.


Мэдээллийн дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан иргэдээс ирсэн асуултад хариулсан юм. 

-Уулын ам болон амралтын газруудыг хэсэгчлэн нээх боломжтой юу. Хүүхэд залуусыг агаарт гарах боломж нээж өгнө үү? 

-Ууланд гарах, агаарт гарах боломжтой. Гэхдээ бөөнөөр цуглахгүй, гэр бүлийн хүрээнд байх ёстой. Хүүхэд багачуудыг гэрт нь байлгах, хорих нь зохимжтой биш гэж үзэж байна. Хүүхдүүд харгалзах хүний хамт уулын аманд болон зарим нэг салхилж болох газруудад аюулгүй байдлаа хангаж, салхилах нь хориотой зүйл биш. 

-Дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Дахин төлөвлөлтөд иргэдийг хамруулахдаа шинэ арга барилаар хамруулж байна. 2016 оноос хойш 696 хүнийг орон сууцанд оруулсан. Газраа чөлөөлөөд өгсөн ч байрандаа орж чадаагүй хохирсон иргэд олон байна. Цаашид ийм байдлыг бий болгохгүйн тулд иргэдэд түрээслээд өмчилдөг орон сууц, газраа орон сууцаар солих гэсэн төслүүдийг санал болгож, хэрэгжүүлж байна. Энэ жил 7-8 байршилд нийт 10 мянган айлын орлогод нийцсэн орон сууц буюу сар бүр түрээсээ төлөн өмчлөх төслийг хэрэгжүүлж байна. Эхний 972 айл орон сууцандаа орсон. Дараагийн айлууд орж байна. Энэ мэт дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжилж байна. Газрыг зөвхөн 1-2 гудмаар биш нэг дүүрэгт таваас доошгүй га газрыг чөлөөлж, нэг га-г ногоон байгууламж, үлдсэн дөрвөн га-г бүх орчны аюулгүй байдлыг хангасан дахин төлөвлөлтийг хийж байна. 

-0-12 насны хүүхэдтэй эхчүүдэд гэрээс ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох асуудал үргэлжлэх үү? 

-Нийслэлийн Засаг даргын захирамж хоёрдугаар сард гарсан. 0-12 настай хүүхэдтэй ээжүүд болон ганц бие аавуудад нэг цагийн өмнө ажлаасаа тарах, цалинтай чөлөө олгох шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл цалинтай олгох, гэрээсээ ажиллах боломжтой хүмүүсийг гэрээс нь ажиллуулах шийдвэр үргэлжилнэ. 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(203.91.115.54) 2020 оны 04 сарын 06

Ene manaibaiguulaga deer heregjij bga shu. Eejuud bidend mash heregtei shiidver bolsoon. Harin zarim alban gazruud turuus garch bgaa tushaal shiidveruudìig dur meden uurchilj bidnii tsalingaas humsalj bna. Bid ajilsan jiliin nemegdelee arai hiij ene 1-r saraas avch ehelj bsan chini odoo uguhgui uursduu avaad bna. Ingej bolohgui bizdee ene asuudaliig yaraltai shiidverlen ajilsan jiliin nemegdeliig maani olguulj ugnu u. Tsalin tanaad bhaar zeelee tulj chadahgui bolood bna.

0  |  0
irgen(103.140.10.163) 2020 оны 04 сарын 03

huwiin hewshluud eniig heregjuulehgui bgaashdee aawuudiig boliyoo ghed eejuudiig tsalintai chuluutei bailgamaar bn. hynalt tawiad uguuch

0  |  0
irgen(64.119.24.40) 2020 оны 04 сарын 01

УОК.н сунгасан тогтоол шийдвэр гарвал сунгана гээд ажиллуулж байна. Гэтэл гэрт түгжигдсэн хүүхдүүд маань бүр хэцүүдэж байна. Дахиа 1 сар хичээл орохгүй байхад олон сар хорионд байгаа жаахан хүүхдүүдээ илүү анхаарал тавих хэрэгтй бн. Хичээл ч гүй, агаар салхи ч гүй, нэг л тв үзсэн болоод бна. Ээж нь дэргэд нь байвал хоолийг нь хийж, хичээлийг нь хийлгээд хяналт халамж урьд урьдынхаас илүү шаардлагатай байна. УОК сунгасан тогтоолоо гаргана уу!!!\n

0  |  0
сарнай(202.126.89.190) 2020 оны 04 сарын 01

гэрээр хүүхдээ харангаа ажил хийдэг өрх толгойлсон ээжүүд өөрсдөө бие даан ажилаа эрхлэдэг ээжүүд ажилгүй нам зогсож байна ажиллах ямарч боломж алга хүүхэд харах хүнгүй учир ажил хийх боломж алга бид ч бас 200000 авмаар байна тэгэхгүй гэвэл цэцэрлэг сургуулиа эхлүүл үү

0  |  0
Zochin(202.126.88.61) 2020 оны 03 сарын 31

Ene heregjihgvi bgaa shvv uilchilgeenii baiguullagad ajildg hvmvvst.

0  |  0
Urangoo(64.119.20.77) 2020 оны 03 сарын 31

Amaar yariad yahawdee heregjihgvi bnashdee tushaal shiidweree bichgeer gargaad alban yosniih bolgoh heregteishdee.

0  |  0
Zochin(64.119.27.187) 2020 оны 04 сарын 01

Ene huviin baiguulagad ajilj bga hvmvvsd hamaarah yum boluu bas petropis shathuun tvgeech ajiltai hvmvvs yah be

1  |  0
х(202.179.25.163) 2020 оны 03 сарын 31

худлаа шүү дээ хэрэгжихгүй гэжийн чөлөө авий гэсэн чинь

0  |  0
zochin(66.181.161.74) 2020 оны 03 сарын 31

baiguullagiin nygtlanguudad 0-12 nastai huuhedtei etseg ehchuud huuhdee garangaa gereesee ajlaa hiih zahiramj yum ni 3.16 hurtel bsan odoo duussan bogisgoson tsagaar ajilluul yag ajil deeree ajliin tsagara buteemjtei ajillaj bga hund tsalin og gsen bichig irsen gj zahiral erhlegch darga nar ajilchiddaa tgj damjuulsan

0  |  0
зочин(66.181.161.56) 2020 оны 03 сарын 31

угаасаа амьдралаас хол хуул журам хэрэгжихгүй нь тодорхой зүгээр хямарсан ард түмэндээ жаахан мѳнгѳ тарааж амьдарлбг нь залгуулвал таарна хүмүүс хэцүү байна

0  |  0
х(66.181.161.56) 2020 оны 03 сарын 31

хаамраан болж байгаа юм бол бүх юмаа л хаалдаа ѳѳрсдийхѳѳ бизнесийг битгий хаалгүй үлдээгээд байгаач ийм хүмүүс удирдаж байгаа болохоор монгол хѳгжихгүй байгаа юм ард иргэдээ боддоггүй зѳвхѳн ѳѳрийгѳѳ боддог \n\n

0  |  0
Зочин(103.57.92.171) 2020 оны 03 сарын 30

Эмэгтэйчүүд эмэгтэйчүүд л гээд байх юм.... өчнөөн олон ар гэрээ авч яваа эрчүүдээ нэг бодолцож үзээчээ тэр хүмүүсийн чинь ард нялх нярай хүүхдүүд зөндөө л байгаа яагаад эрчүүдийгээ харж үзэхгүй байгаа юмбээ

0  |  0
Зочин(202.9.40.38) 2020 оны 03 сарын 30

Аан хувийн хэвшилд ерөөсөө хэрэгжихгүй байна нэг цагийн хорогдуулалт бас цалинтай чөлөө

2  |  0
munkhtsetseg(66.181.161.126) 2020 оны 03 сарын 30

shal xudalaa zvgeerl tsaasan deer xeregjij bga xuuli.

1  |  0
зочин(202.21.107.12) 2020 оны 03 сарын 31

хэрэгжихгүй бна улам л цаг бүртгэнэ цалин мөнгө хасаад байна

2  |  1
Зочин (66.181.161.20) 2020 оны 03 сарын 30

Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүс яах бэ амрахгүй юм чинь өөр ямар нэгэн зохицуулалт байна уу бүх юмны гадуур үлдээд бна шүү дээ

0  |  0
Ххх(183.177.97.14) 2020 оны 03 сарын 30

Хэрэгжиж байгаа юм алга

1  |  0
zochin(66.181.161.57) 2020 оны 03 сарын 31

ene shiidwer huwiin hewshliin baiguullaguudad ogt heregjihgvi bga gej bpdpj bna.

4  |  0
zochin (182.160.0.209) 2020 оны 03 сарын 31

ogt heregjihgui bn

1  |  1
Top