Гал түймрээс 110 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

2020 оны 03 сарын 30

Нийслэлийн Онцгой байдлын газраас амралтын өдрүүдэд болзошгүй ахуйн болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгууллаа. 

​Нийслэлийн хэмжээнд ногоон бүсийн 59 аманд  давхардсан тоогоор 115 алба хаагч, 17 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм.

  Эргүүл, хяналт шалгалтын явцад 168 зөрчлийг илрүүлж, ногоон бүсээс 913 автомашин, 4040 хүнийг гаргаж, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, олон нийтэд зөвлөмж өгч ажиллалаа.

 ​Түүнчлэн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалт хийх явцад таван удаагийн шар өвс шатааж байгаа гал түймрийг илрүүлж, богино хугацаанд хохирол багатай унтраан, ард иргэдийн 110 гаруй  сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.9.47.1) 2020 оны 04 сарын 07

humuus chine ymar umtai um be medrel ntr oorchilolttoi umuu yana ingej baidag heleh ug alga daa

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 30

Hymyys odoo oorsdoo harizlagatai baigaachee dandaa l gal gargaj baidag chin yu gesen yg ve, dendyy baina

0  |  0
Top