1962 онд үүдээ дэлгэсэн “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга байгууламж, түүний газрыг тойрсон маргаан сүүлийн жилүүдэд ихээхэн дэгдэх болсон. Үйлдвэр, хоршооллын харьяа байгууллагуудын, хувийн хөрөнгөөр баригдсан энэ барилгын бат бөх чанарын тухай сонсож байснаас өөр зүйл сонирхож байсангүй. Харин хувийн өмчид байсан объектыг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлсэн юм билээ. Тиймээс сэтгүүлчийн хувиар олон талын эх сурвалж, бусад материалтай танилцсанаа уншигч тантай хуваалцах гэсэн хэрэг.
Уг байгууламжийг 1980-аад онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яам их засвар хийж гадна талыг чулуут шавардлагаар өнгөлж, Германы метил хаалга цонхоор тоноглон их засвар хийснээс хойш 2000 он гэхэд барилга ихээхэн муудаж нийслэл их засвар хийх хөрөнгөгүйгээс түрээслэгч нарын хөрөнгөөр их засвар хийлгэхээр нийслэлийн Засаг даргын 2000 оны А/41 тоот захирамж гарч тендер зарлажээ. Энэ дагуу түрээслэгч 28 аж ахуйн нэгж шалгарч нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газартай хөрөнгө оруулах тухай гэрээ байгуулж загварын төсвөө хянуулан, гүйцэтгэлээ актаар хүлээлгэн өгч, улмаар хөрөнгө оруулагчийн гэрчилгээг аван, Өмчийн ашиглалт, удирдлагын газрын балансад бүртгүүлжээ. Компани тус бүр 20-500 сая хүртэл төгрөгийн хөрөнгө оруулсан гэхээр 2000 онд гурван өрөө 10,000,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байсантай харьцуулан, өнөөдрийн үнэд шилжүүлэхэд ямар үнэлгээ гарах нь тодорхой юм. Гадна талын хана багануудыг боржин чулуугаар, дээд хэсгийг нь металл хавтангаар өнгөлж, дотор талын бүх шугам сүлжээг шинэчлэн иж бүрэн их засвар хийж, өнөө хүртэл 400 гаруй үйлчилгээний ажилчид аж амьдралаа залгуулсаар байна. Гэрээгээр гадна талын шугам сүлжээг Өмчийн ашиглалт, удирдлагын газар хариуцах үүрэгтэй юм. Маргаанаас үзэхэд компаниуд оруулсан хөрөнгөө хамгаалж түрээслэгчид ажлын байраа авч үлдэх, нөгөө талд хотын нэгдүгээр зэрэглэлийн бүсэд байгаа боломжит газрыг авах гэж улайран дайрч байгаагаас харахад газарт шунасан маш том эрх ашиг үйлчилж байгаа нь тодорхой байна.
Тодотговол, нийслэлээс энэ барилгыг ашиглаж болохгүй гэж үйл ажиллагаа зогсоох тухай Засаг дарга 2020 оны хоёрдугаар сарын 29-ны өдрийн А/216 тоот захирамж гаргаж үйл ажиллагааг зогсоожээ. Түрээслэгчид өөрсдөө хөрөнгө гарган, засвар үйлчилгээ хийе гэхээр “Хувийн хөрөнгөөр засвар хийхийг хориглосон” гэсэн хариу гаргаад өдий хүрсэн. Хэргээр уг барилгыг навсайлгаж, харлуулж байж газрыг булаах гэсэн зорилго энэ шийдвэрт хадгалагдаж байна. Урт цагааны барилгын гадна дотор тал муудсан нь үнэн юм. НИТХ-ын шийдвэрээр хувийн хөрөнгө оруулалтаар их засвар хийлгэхийг хориглосон шийдвэр гарсан юм билээ. Хамгийн сүүлд 2019 онд түрээслэгч нар гадна талын палан зураг бүхий их засвар хийх хүсэлт гаргасан боловч нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газраас боломжгүй гэх хариу ирүүлжээ. С.Амарсайхан дарга өөрийн харьяа мэргэжлийн байгууллагуудаар маш олон удаа дүгнэлт захиалгаар гаргуулсан боловч барилга нурах аюултай гэсэн дүгнэлт бараг байхгүй байна. 2011 онд НМХГ-ын таван байцаагчийн бүрэлдэхүүнтэй групп бүх корпуст шалгалт хийж түрээслэгчид Өмчийн ашиглалт, удирдлагын газрын удирдлагууд, мэргэжилтнүүдийг байлцуулж хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулсан байна. “Уг дүгнэлтэд барилгын үндсэн хийц бүтээцэд өөрчлөлтгүй, ноцтой гэмтэлгүй, барилга болон цахилгаан, дулаан шатдаг хийн чиглэлээр илэрсэн зөрчлийг арилгаж их засвар хийснээр цаашид ашиглах боломжтой” гэжээ. Мөн 2013 онд Өмчийн ашиглалт, удирдлагын газраас эрхлэн ШУТИС-ийн барилгын инженер архитектурын сургуулийн оношилгоо зураг төслийн судалгааны “Реконстракшн” төвөөр иж бүрэн оношилгоо хийлгэжээ. Уг оношилгоонд газар хөдлөлтөд тэсвэрлэлтийн 16 үзүүлэлтээс долоо нь шаардлага хангахгүй гэж дүгнээд төмөр бетон зүрхэвч, төмөр бетон бүс зэрэг уг барилгад байхгүй гурван үзүүлэлтийг нэмж бичсэнийг хасвал дөрвөн үзүүлэлт тэнцээгүй гэсэн үг. Модон хучилттай, шувуун нуруутай барилгад дээрх хийцүүдийг хийдэггүй юм байна. Уг оношилгооны эцсийн дүгнэлтдээ барилгын үндсэн бүтцийн даацын төлөв байдал дунд зэргийн төвшинд байгаа гэжээ. 1950-1960-аад онд баригдсан барилгууд, Засаг даргын Тамгын газрын барилга, засгийн ордон Урт цагаан төвөөс доогуур үзүүлэлттэй байдаг. Эдгээр барилгатай зэрэгцүүлэхэд Урт цагааны барилга нь чулууг бетон суурьтай, 64 см-ийн тоосгон ханатай барилга юм. Энэхүү хоёр дүгнэлтээс харахад С.Амарсайханы захирамжид дурдсанаар хүн алах аюултай гэсэн нь үнэнд нийцэхгүй байна. Онцгой байдлын галын байцаагч жил бүр шалгалт хийж даалгавар өгдөг бөгөөд, аж ахуйн нэгжүүд даалгаврыг биелүүлж тухай бүр хариу өгч байжээ.
2019 он есдүгээр сард шалгаж дүүргийн галын байцаагчийн мэдэгдэл өгсний дагуу бүх аж ахуйн нэгжүүд цахилгааны щит самбарыг сольж цахилгааны утасны ороосон бүрээсийг зэс утсаар сольж галын хорыг шинэчлэн, зарим нь дохиолол тавьж камержуулжээ. Тухайлбал “Тавлаг мебель” ХХК-иас дээрх дохиоллын ажилд 1.3 сая төгрөгийг зарцуулж, тайлангаа дүүргийн онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн байна. Цайны газрууд газ хэрэглэж, алт мөнгөний дархачууд шатамхай бодис хэрэглэснээс гал гарч, ойр орчмын газруудыг түймэрдэх аюултай гэж телевизээр ярьж байгаа нь үндэслэл муутай. Цайны газруудад газ хэрэглэхийг зөвшөөрдөг бөгөөд байцаагч тухай бүр шалгаж зөвшөөрөл өгдөг. Алт мөнгөний дархачууд 100-200 грамм бензинийг битүүмжилсэн саванд хийж хадгалдаг юм. “Урт цагаан”-ы дархачууд 60 жил энэ ажлыг эрхэлж байгаа юм байна. Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газар өөрсдийн хариуцах үүрэгтэй гадна шугам сүлжээний ажилд огт засвар хийдэггүйгээс зориудаар цэвэр ус, цахилгааны алдагдал гаргаж барилгыг муудсан гэж харуулж байна. Тухайлбал 2020 он гарсаар халуун усны шугам цоорч ус алдаж 2.9 сая төгрөгийн торгуулийг мэргэжлийн байгууллага тавьсныг түрээслэгчид мэргэжлийн хүн урьж засуулсан байна. Цахилгаан, дулаан, цэвэр усны төлбөрийн мөнгийг авсан боловч цааш нь шилжүүлээгүй, цахилгаан тооллуурын бичилтийг хийхгүй орхисноос их хэмжээний өр төлбөр гарсныг түрээслэгчид мөнгөө өгөөгүйн мэтээр худал нэвтрүүлэг телевизээр өдөр бүр шахам сурталчилгаа хийсэн байх юм. Захиргааны хэргийн шүүхийн захирамжид дээр дурдсан дүгнэлтүүдийг нарийвчлан үзэж Урт цагааны барилгууд нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учируулахуйц нөхцөл бүхий үндэслэл тогтоогдоогүй гэж тэмдэглээд Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааг зогсоох тухайг 2020 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн А/216 тоот захирамжийг түдгэлзүүлжээ. Захирамжийн биелэлтийг хэрэгжүүлэхгүйгээр хуулийг үл ойшоож энэ оны гуравдугаар сарын 25-нд ус цахилгааныг тасалжээ. Шүүхийн шийдвэрээс гадна аюулт цар тахлын улмаас улс орон даяар онцгой байдал зарласан Засгийн газрын шийдвэрийг үл хайхран, гар угаах усгүй болгож, цахилгааныг тасалж иргэдийн тайван байдлыг алдагдуулснаас гарах хохирлыг энэхүү хууль бус үйл ажиллагаа хийсэн Нийслэлийн өмч ашиглалт, удирдлагын газрын удирдлагууд хүлээх нь дамжиггүй. Тэр ч бүү хэл энэхүү буруу шийдвэрийг далимдуулан гудамжны архичид, танхайчууд бензин асгаж, шатаахыг оролдох, согтуу хүмүүс “зайл, тонил гэх” зэрэг үг хэлээр агсам согтуу тавьж нэг нь “Урт цагаан”-ы байранд нас барсан хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалган тогтоохын оронд түрээслэгчийн гадаа хадсан, лозун палкатыг урж тасдан хурааж байгаа нь хэнд үйлчилж, хэний эрх ашгийг хамгаалж байна вэ. Цагдаа нар эмэгтэйчүүд, өндөр настан нарыг аваачиж байцааж даралт нь ихсэж зарим нь ухаан алдан унасан байх юм. Тэр ч бүү хэл хувийн өмчийн цахилгаан эх үүсвэрийг хураахаар сүрдүүлж байх юм.Түрээслэгчид дам түрээсэлж 1 м.кв талбайг 300,000-500,000 төгрөгөөр түрээсэлдэг гэж байнга ярих болов. Зарим нэг компанийн ломбард, үнэт эдлэлийн лангуу зэргийн түрээсийн жижиг талбайд хуваахад өндөр гарсан байж болох юм. Үүнийг ялгаж салгахгүйгээр бүгдийг иймэрхүү байдлаар түрээсэлдэг гэж ярьж байна. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 1 м.кв талбайг 9000 төгрөгөөр түрээсэлж дээр нь нийтийн эзэмшлийн шат, талбайн түрээс, цэвэр бохир ус, дулаан, газрын төлбөр, гадна талын урсгал засвар, хог хаягдал зэрэг зардлын 4,000 орчим төгрөг нэмэгдэж, түрээсийн бодит төлбөр 13,000-15,000 төгрөг орчим болдог байна. Түрээслэгч нар өөрсдөө цахилгаан, дотор талын урсгал засвар, харуул манаа, үйлчлэгч, зохион байгуулагч нарын цалин зэрэг үйлчилгээний хөлс нэмэгдээд 20,000-25,000 орчим төгрөгийг эзэмшиж байгаа талбайн хэмжээгээр хуваан төлдөг юм байна. НӨАУ-ын газрын түрээслэгч нартай хийсэн жил жилийн гэрээнд давхар болон дам түрээслэхийг зөвшөөрсөн байдаг бөгөөд энэ нөхцөлд НӨХГ-аас зөвшөөрөл авна гэж заажээ. Давхар түрээсэлж болохгүй гэсэн хууль зүйн хориглосон ямар ч заалт байхгүй учир 2018 оноос эхэлж гэрээнд энэ заалтыг оруулсан байна. Хуучин социализмын үеийнх шиг ажилчдын орлогыг Компанид төвлөрүүлэхийн оронд өөрсдөө аж ахуйн тооцоогоор ажиллаж орлогоо өөрсдөө авч татвар, даатгалтай бие даан харьцаж байгааг давхар түрээс гэж ярьж байгаа юм байна. Компаниуд нь ажилчдаа өөрсдөө цалинжуулж түрээсгүйгээр ажиллаж байгаа компани олон байна. Шинээр баригдах барилгуудаас түрээслэгч нар Өнгөрсөн онд Нийслэлд 700 гаруй сая төгрөгийн түрээсийн төлбөр төлжээ. Харин өмч хөрөнгийн маргаанаас болж “Анома” ХХК түрээсийн төлбөрөө хэдэн жил төлөөгүй байна. Энэ компаниас авах авлагаа алдагдал гэж тооцож байгаа нь өмчийн харилцааны газрынхны ажлаа хийж чадахгүй байгаагийн нэг илэрхийлэл мөн. Төрийн өмчийн хорооны тогтоол болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүчин төгөлдөр тогтоолд хувьчлах асуудлыг зөвшөөрсөн бөгөөд энэ дагуу зарим компаниуд хувьчлалын асуудлаа шийдвэрлүүлэхээр гурван шатны шүүхээр шийдвэр гаргуулсан байгаа юм байна. Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт түрээслэгчдээс өгсөн өргөдлийн хариу бичигт Урт цагаан үйлчилгээний төвийг түрээслэгчдийн хөрөнгө оруулалтаар засварлаж, хувьчлах асуудлыг холбогдох байгууллагууд оруулж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн байна.
Урт цагааны асуудлыг шүүх, цагдаа хэвлэл мэдээллээр хоёр тал болон дайтаж байх ямар ч шаардлагагүй, тохиролцож болох асуудал юм. Зайлшгүй буулгах шаардлагатай бол 10 тэрбум төгрөгийн үнэ бүхий 12 корпусын барилгаа шинэчлэн үнэлж, хөрөнгө оруулагчтайгаа тохиролцож хуучин хөрөнгө оруулагч түрээслэгч нарт тохирсон ажлын талбайг өгөх замаар шийдвэрлэж болно. Хувьчлах шаардлагатай бол хүчин төгөлдөр мөрдөж байгаа иргэдийн хурлын тогтоол, Төрийн өмчийн хорооны тогтоолын дагуу шийдвэрлэж болно.Төр, хувийн өмч холилдсон үнэт барилгыг ямар ч үнэгүйгээр буулгаж, газрыг олигархиудад өгөх бодлого нь хууль зүйн үндэслэл тун багатай маргаан дагуулсан асуудал юм. Харин газрынхаа үнийг Хотын захиргаа өөрийн мэдэлд авч дутагдсан хөрөнгө оруулалтад ашиглах нь зүйтэй. Хүчин төгөлдөр байгаа урт цагааны хувьчлах тухай тогтоол Засгийн газрын өгсөн зөвлөмжийн дагуу хувьчлах шийдвэр гаргах. Эс бөгөөс хөрөнгө оруулагч нараа илээр зарлаж шинээр баригдах барилгаасаа хотод болон түрээслэгч нарт үнэнд тохирсон талбайг өгөхөөр гэрээ байгуулж шийдвэрлэх саналыг ихэнх түрээслэгчид гаргаж байгаа юм байна. Буга эврээсээ, үнэг арьснаасаа болж алуулдаг шиг хотын төвд байршилтай газраасаа болж урт цагааныг буулгах аюул тулгарч Монголын ахуй үйлчилгээний анхны болон сүүлчийн ганц ахуй үйлчилгээний салбар устгах нөхцөл байдал үүсээд юм байна. “Жуулчин”-ы гэх нэртэй энэ гудамжны хуучны барилга дурсгалт “Туул” ресторан, “Урт цагаан”, “Шар дэлгүүр” гэсэн 1960-аад оны архитектурын дурсгалыг жуулчид илүү сонирхоно. Шил толь болсон өндөр барилгыг хэн ч сонирхохгүй нь тодорхой юм. Элэгдэж дууссан барилгууд үнэгүй болдоггүй, дахин шинэчлэн үнэлж үнэ цэнийг тогтоож бүртгэлд авдаг журамтай. Сангийн Сайдын 2018 оны 207-р тушаалаар төрийн болон орон нутгийн өмчийг дахин үнэлж баланс тайландаа бүртгэсээр урт цагааныг шинэчилж үнэлүүлсэн эсэхийг мэдэхгүй НӨХГ түрээслэгч нарын хөрөнгийг анхны үнэлгээнээс жилд дөрвөн хувь тооцож балансандаа авсан нь мөн л хууль зөрчсөн асуудал. Барилгын шинэчлэн үнэлж тэрхүү үнэнээс жилд 1.6 хувийн элэгдлийг хасаж үлдэгдэл үнийг тооцдог журамтай юм байна.
Сэтгэгдэл ( 20 )
2000 ond 500 say gene uu tiim mongoor 2 urt tsagaanaas tom barilga barij bsan.
Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожноо
төр оршин тогтнож буй тул төмөр нүүрээ харуул.Нураа үнэтэй хувьчил.
”УРТ ЦАГААН” БОЛ НИЙСЛЭЛИЙН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮХ ТҮҮХИЙГ ОРЧИН ҮЕИЙН АРХИТЕКТУРЫН ШИЙДЭЛД ТУСГАЖ ХАДГАЛСАН ТҮҮХЭН ДУРСГАЛ ЮМ. ТУУЛ РЕСТОРАНААС ШАР ДЭЛГҮҮР ХҮРТЭЛ ҮСЧИН, МАХ, НОГОО, ТАЛХ, НАРИЙН БООВНЫ ДЭЛГҮҮР, ОЁДОЛЧИН, ФОТО ЗУРАГЧИН, ЦАГ, ФОТО АППАРАТ ЗАСВАР, ДУГҮЙ ЗАСВАР, ХУВЦАС, БӨС ДААВУУГ ӨНГӨ ӨНГӨӨР БУДДАГ ГАЗАР, АЛТ, МӨНГӨНИЙ ДАРХАН, ГУАНЗНУУД, АРХИ, ПИВОНЫ МУХЛАГ\\ ПИВИЙГ БҮР ЛИТЕРЭЭР ЗАРДАГ\\, МОРЬ ТАХЛАХ ГАЗАР ГЭЭД МАШ ОЛОН ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙСАН ЮМ. АРХИТЕКТОР ДАМБИЙНЯМ ЭНЭ БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЭНЭ УРТ ЦАГААНДАА БАГТААХ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ГАРГАСАН ЮМ. ОДОО НУРААЖ ӨӨР ЮМ БАРИХ БИШ, ЗАСАХ Л ХЭ
buulgah ni yaj ch bodson zovshtee
Хурдан шинэ байртай болж аваач. Яасан богино бодолтой улс вэ. 28 аан тус бүр 500 хүртэл сая төгрөг зарсан нь үнэн бол арай ч ийм бхгүй. Төсөвөө нэмсэн бх.
Шүүхэд хандвал шүүх тэдгээр хоршоологчдын үр хүүхдийн талд шийдвэр гаргана даа. УБ хотын Захирагчийн албад ч, тэдгээр 28 түрээслэгч нарт тийм эрх байхгүй юм. Одоо бараг УБ хотын захирагчын алба, 28 түрээслэгч, УИХ гишүүд томоохон компаниуд булааж авах гэж байгаа юм биздээ
Урт цагаан нь хоршоологчдын өмч байсан юм. Улсын өмч биш гэсэн үг. Социализмын үед амнай нийгэмд байсан цөөн томоохон хувийн өмчийн нэг. Өөрөөр хэлбэл иргэд мөнгөө нийлүүлж барьж байгуулсан хувийн өмч гэж ойлгож болно. Одооч тэдгээр хувийн өмчөө нийлүүлж барьж байгуулсан иргэдийн үр хүүхдүүд нь амьд байна. Гэтэл төр өмчийг нь шууд булаагаад авчихсан бөгөөд төрөөс одоо түрээслэгч нэртэй хэсэг хүмүүс бас булаагаад авчихсан явж байна. Ер нь тэдгээр хоршоологчдын үр хүүхдүүд нэгдэж нийлээд хувийн өмчөө төрөөс авмаар юм. Хууль ёсны өмчлөгч нь өмчөлмөөр юм.
Нэгэнтээ их хулын гишүүн агсан Цэдэндамбын Оюунгэрэл хатагтай Үлэг гүрвэлийн баригбн музейн балган газар түүнээс зүүн тийших газрыг ”Зүүний хүчнийхэн” авсан гэж телевизээр ярьж байсан үнэн бололтой. Байгалын түүхийн музейн барилгбн суурин дээр Чингэсийн музейн 7 давхарч гэлүүдээ барилга барина гээд нэг дөрвөлжин байрилгын зураг Хүрэлсүх барчихсан Чингэсээс эхлээд хичнээн ч хааны түүх,эд өлгийг тавих юм ярьж байсайн. 7 давхар барилга дотор тавигдах тэр эд өгий нь хаана ч байгаа юм бүү мэдпээ. Үнэн шог байгаа биз?
Нэгэнтээ их хулын гишүүн агсан Цэдэндамбын Оюунгэрэл хатагтай Үлэг гүрвэлийн баригбн музейн балган газар түүнээс зүүн тийших газрыг ”Зүүний хүчнийхэн” авсан гэж телевизээр ярьж байсан үнэн бололтой. Байгалын түүхийн музейн барилгбн суурин дээр Чингэсийн музейн 7 давхарч гэлүүдээ барилга барина гээд нэг дөрвөлжин байрилгын зураг Хүрэлсүх барчихсан Чингэсээс эхлээд хичнээн ч хааны түүх,эд өлгийг тавих юм ярьж байсайн. 7 давхар барилга дотор тавигдах тэр эд өгий нь хаана ч байгаа юм бүү мэдпээ. Үнэн шог байгаа биз?
Ми данжаад хэлэхдээ Хүрэлсүх намайг хотын дарга байхад төрийн ордны ард газар тендергүй авч 6-7 байшин барьж зарсан гэж мэдэгдсэн.Ээн гэмт хэрэг мөн үү биш үү?
барилгр бол шуналтнуудбн өмсөөд урагддаг өмс шиг ойлголт байхдгүй юм. Дор хяаж 100 гаруй жилийн настай байдаг юм, Европынхон засвар үйлчилгээг нь цаг хугцаанд нь хийж өгнө үзэмжийг сэргээгээд байвал хэдэн 100 жил ч зогсоно. Ухамсарт оюунлаг ухаан гэхээсээ хэд дрхин давсан өөрсөдийгөө орчин үеийн тэргүүлэгч гэх шуналт хүүхдүүд капитал барилгыг нусаа арчдаг цаас шиг ойлгоод хуучны түүх, соёлын үнэт өв болсон барилгыг нураах донд зүүний хүчний залуус Хүүкийн засаглалын үед хүч түрэн дайрах болсон нь гашуун үнэн. Нотолгоо нь Байгалын түүхийн музейн эрхэмсэн гоё уран барилгыг нураасан .
барилгр бол шуналтнуудбн өмсөөд урагддаг өмс шиг ойлголт байхдгүй юм. Дор хяаж 100 гаруй жилийн настай байдаг юм, Европынхон засвар үйлчилгээг нь цаг хугцаанд нь хийж өгнө үзэмжийг сэргээгээд байвал хэдэн 100 жил ч зогсоно. Ухамсарт оюунлаг ухаан гэхээсээ хэд дрхин давсан өөрсөдийгөө орчин үеийн тэргүүлэгч гэх шуналт хүүхдүүд капитал барилгыг нусаа арчдаг цаас шиг ойлгоод хуучны түүх, соёлын үнэт өв болсон барилгыг нураах донд зүүний хүчний залуус Хүүкийн засаглалын үед хүч түрэн дайрах болсон нь гашуун үнэн. Нотолгоо нь Байгалын түүхийн музейн эрхэмсэн гоё уран барилгыг нураасан .
Газар хэнд очих нь хамаагүй. Ямартаа ч хотын яг төвд байгаа энэ балгасыг нураах нь зөв
Энн газрыг шуналт Амарсайхан өөрөө авах гэж байгаа юм.
Манайх хөрөнгийн биржээ жинхэнэ утгаар ажиллуубал идсэн уусан, эрх мэдлээ ашигласан гэх хэрүүл арилна. Хөрөнгийн бирж гэдэг чинь үндсэндээ ”үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа” явуулдаг газар шүү дээ. Энэ утгаараа Төрийн өмчийн хороо хэрэггүй болж байгаам, яахав төр хувьцааг нь эзэмшдэг комданиудын асуудлыг чиглэлийн яамдууд нь аваад явчих байлгүй. Газрын асуудлыг Нийслэл хариуцаад дуудлага худалдаа явуулдаг байхад л болно шүү дээ. Дүүргүүдийн энэ төрлийн эрхийг таслан зогсоох хэрэгтэй. Эс тэгвэл С.Эрдэнийн ”вант улсууд” олширно.
Nuraa.
Нураа . Дуудлага худалдаа online явуул Гүйцээ!
Nuraa
2000 онын 500 сая төгрөг гэдэг дахиад нэг урт цагаан барих мөнгө шүү,битгий попорд хөлсний бичээч гуай.