Д.Баттөр: МИАТ компани тусгай үүргийн бүх нислэгүүдээ өөрийн хөрөнгөөр үйлдсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.04.01/ ээлжит мэдээллээ хийлээ.


“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр  “МИАТ компаниас нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн байна. Бүх нислэгийн үеэр мэргэжлийн хяналтын болон эрүүл мэндийн байгууллагынхан хамтран ажилласан. Онцгой комиссын шийдвэрээр сэжигтэй шинж тэмдэг бүхий иргэдийг тээвэрлэхээс татгалзаж байгаа. Нислэг бүрийн дараа агаарын хөлгийг бүрэн ариутгалд оруулж байгаа. Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёр талын зорчигчтой Япон болон БНСУ руу нислэг хийгдэхээр төлөвлөгдсөн. Мөн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх ачааны нислэгүүд үйлдэхээр төлөвлөсөн байна" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр “МИАТ” ТӨХК-д үүсээд санхүүгийн асуудлаар дараах тайлбарыг хийлээ. 

"МИАТ компани өнөөдрийг хүртэлх тусгай үүргийн бүх нислэгүүдээ өөрийн хөрөнгөөр хийсэн. Дэлхий даяар КОВИД-19 халдвараас шалтгаалж хамгийн түрүүнд нэрвэгдэж байгаа салбар бол агаарын тээвэр. Дэлхийн томоохон компаниудын дийлэнх хувь нь дампуурлаа зарлахад бэлэн болжээ гэсэн. Бид ч гэсэн хүнд байдалтай байгаа.

Энэ завшааныг ашиглаад хэлэхэд нэгдүгээр улиралд бид 90 тэрбумын орлого төлөвлөсөн байсан. Үүнээс 40 орчим тэрбумыг КОВИД-19 халдвар гарахаас өмнө хийж амжсан. 50 орчим тэрбумын алдагдал буюу орлогын төлөвлөгөө тасарсан. Дээр нь нэмээд гурван сарын хугацаанд буюу нэг улиралд нэмэлт зардал болох онгоцны агааржуулагчийг нислэг бүрд солих шаардлагатай болсон. Энэ нь маш өндөр үнэтэй. Мөн нэг удаагийн хэрэгсэл, амны хаалт гэх мэт зардлаас болж 52 тэрбумын зардал гарсан. Мөн онгоцны түрээс болон гэрээгээр хүлээсэн үүргээ төлөх шаардлагатай 44 тэрбумын өр, төлбөр үүсчихсэн маш хүнд байдалд байна. Гадаад дотоодын хамтран ажилладаг бүхий л байгууллагуудад хүсэлтээ илгээсэн.

Бидний зүгээс нислэг байвал үйлдэхэд бэлэн байна. Нэг сая төгрөгийн орлоготой байсан ч хамаагүй нисгэгчдийнхээ цалинг тавиад УОК-оос шийдвэр гарсан тохиолдолд нисэж байгаа. Тухайлбал, гадаадад ажиллаж амьдардаг монголчуудын хүсэлтийг харгалзан Улаанбаатараас гадагшаа нислэг үйлдэж байна. Ирэхдээ зорчигч авч ирэх эрхгүй тул ачаа тэвээр авчирч, зардлаа нөхөх байдлаар нисэж байна. Гадаадад ачаа тээврийн онгоцны хүрэлцээ муу учир онгоцныхоо суудлыг аваад карго тээвэрлэлтэд явахаар тендерт оролцох санал гаргасан. Энэ мэт бүхий хүчин чадлаараа ажиллаж байна. МИАТ компани өдийг хүртэл төрөөс татаас авахгүйгээр цалин мөнгөө тавьж, өөрийн орлогоороо нислэгээ үйлдэж ирсэн.

Чиглэл бүрийн нислэгийн үнэ өөр байдаг. Жишээлбэл, Ухань хотын нислэг 53 мянган доллар, Стамбулын нислэг 450 орчим сая төгрөг болдог" гэв. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.181) 2020 оны 04 сарын 02

Dainii ersdeliin sangaasaa munguu av.

0  |  0
Zochin(202.55.188.42) 2020 оны 04 сарын 02

Hohi ni hen ta nariig tolj chadahgui baij zevuun Yankuudaas unetei ongots av gesen yum. Zevuun Amerik bol zebuun mal Monhol bol mal Mongol shuu dee

0  |  0
Иргэн(202.9.46.174) 2020 оны 04 сарын 02

ҮНЭГҮЙ АВЧИРСАН ЮМ УУ , ОНГОЦНЫ ТИЙЗНИЙ МӨНГИЙГ НЬ \n АВЧИХААД ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ

1  |  0
Зочин(103.229.121.181) 2020 оны 04 сарын 01

СҮ. БАТБОЛДЫН ХҮҮ, МАК-ЫН ЭЗЭН ХҮҮХЭН НАР 2 ТЭРБУМ ДОЛААРААР МИАТЫГ ХӨЛСӨЛЖ МУ-Д ИРНЭ ГЭНЭ

0  |  0
Зочин(202.55.188.46) 2020 оны 04 сарын 01

МИАТ-н хөрөнгө гэж юу байхав дээ. Энэ байгууллага мөнхийн алдагдалтай ажилладаг. Харин Иргэний нисэхийн ерөнхий газраас төвлөрдөг транзит нислэгийн татаасаар л энэ байгууллага орлогождог. Тавантолгой, Эрдэнэт 2-г эс тооцвол өөр ашигтай ажилладаг төрийн өмчлөлийн байгууллага байна уу?

0  |  0
Top