БНСУ-аас иргэдийг авчрах нислэг хойшиллоо

2020 оны 04 сарын 02

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг өнөөдөр /2020.04.02/ МИАТ ТӨХК-иас үйлдсэн. Онгоц өнөөдрийн 17:00 цагт цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах байсан ч 20:15 цаг хүртэл хойшилсон байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр COVID-19 вирусний халдварын шинжилгээ өгч, сөрөг гарсан 255 том хүн, зургаан нярай хүүхэд ирж байгаа аж. Мөн тус агаарын хөлгөөр нийт 3.8 тонн ачаа тээвэрлэн ирж байгаа ба үүнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны тоног төхөөрөмжүүд байгаа юм байна.

Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явж буй бөгөөд иргэдээс 20 асуулт бүхий асуумжийг авна.

Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүнийг нэг өрөөнд байрлуулахаар тусгаарлах байруудыг бэлтгэжээ. Иргэдийг 21 хоног тусгаарлах юм.

 

Top