Цахим орчинд зөв бичих дүрмийн алдаанаас ангижрах цаг ирлээ!

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Цахим ертөнцийг эх монгол хэлтэйгээ холбон боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Болорсофт”-ыг бид бүхэн хэдийн мэдэх болсон билээ.  Тэдний нэгэн бүтээгдэхүүн болох оффисын программууд дээр, оффлайн орчинд алдаа шалгадаг “Болор дуран” программ 2013 онд анх хэрэглээнд нэвтэрч эхэлснээсээ хойш 7 жилийн хугацаанд технологийн болон үгийн сангийн, зөв бичих дүрмийн шинэчлэлийг 9 удаа хийж цаг үетэйгээ хөл нийлүүлэн байдгаараа олны талархлыг хүлээдэг.

Тэгвэл, өнөөдөр зөв бичих дүрмийн алдаа шалгах бас нэг шинэ бүтээгдэхүүн  онлайн алдаа шалгуур хэдхэн цагийн өмнө хэрэглээнд нэвтэрчээ. Тус бүтээгдэхүүнийг хэн бүхэн https://www.bolor.app хаягаар ороод үнэ төлбөргүй хэрэглэж болох юм байна.

Программын давуу тал гэвэл, онлайн талбарт үг, өгүүлбэрээ бичээд алдаагаа шалгахад алдааг тэмдэглэж, боломжит бүх зөв хувилбарыг санал болгож өгөх ба алдаагаа шалгачхаад зөв бичвэрээ хуулж аваад хүссэн газраа ашиглаж болно.

BOLOR.APP онлайн алдаа шалгуур хэрэглэх боломж хүссэн хэн бүхэнд нээлттэй болж байгаа нь тээнэгэлзэж бухимдахгүй, ичиж эмээхгүй харилцах, цаг хэмнэх, эх хэлээ эрхэмлэх, нэр төрөө дээдлэх, ирээдүй хойчдоо үлгэрлэх гээд иргэн бүрийн өмнө тулгамддаг соёл, боловсролын чухал хэрэгцээг төлбөргүй хангаж байна. Түүнчлэн, энэ бол хувь хүн төдийгүй, орчин цагийн монгол хэл эвдэрч байна, дүрмийн алдаа, үсгийн алдаагаар бохирдлоо гэхчлэн улс нийгэм даяараа улиг болтол эмзэглэн хэлэлцэж ирсэн асуудлыг шийдвэрлэх хамгийн орчин үеийн шилдэг технологи, үр дүнтэй, бодитой шийдэл болох нь эргэлзээгүй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
99999(103.20.152.50) 2020 оны 04 сарын 03

ЭНЭ МАШ ЗӨВ ШИЙДЭЛ ШҮҮ ... БАЯР ХҮРГЬЕ...МОНГОЛ ХЭЛ БОЛОН МОНГОЛ ҮГИЙГ ЗӨВ БИЧИХ ШААРДЛАГА МАШ ИХ БАЙНА ДАА ОДОО ҮЕД ....

1  |  0
Top