Асашёорюү Д.Дагвадорж ХӨСҮТ-д тусгаарлагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 04

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр /2020.04.03/ нийт 266 хүн ирсэн. Тухайн иргэдийг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Тоёоко Инн", “Корпорэйт"; зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоногийн хугацаатай тусгаарлаад байна. 

Сонирхуулахад, өчигдрийн нислэгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, их аварга Асашёорюү Д.Дагвадорж нар ирсэн гэх бөгөөд Асашёорюү аварга ХӨСҮТ-д тусгааралгджээ.

Энэ талаар Их аварга дараах зүйлийг өөрийн цахим хуудсаараа хуваалцлаа.

Би карантинаа барина! Харин нэг асуудал байна! ХӨСҮТ-ийг ч голсон зүйл бхгүй! Улаан бурхны үед аппарат болон агаар шүүгч тусламж өгч байсан!Би хэвтрээ голох тийм хүн биш! Асуудал юундаа байсан бэ гэвэл Японд байсан бид нарыг Токиогийн өнөөдрийн нислэгт бусад улсаас амжиж ирсэн 57 хүнтэй цугтаа баймааргүй байнаа гэж хэлсэн! Хүнд хэцүү үе дэлхий тэр чигээрээ хэцүү байгаа энэ үед ийм өндөр эрсдэл үүрүүлхийг гэр бүлдээ хүсэхгүй! Хэн ч хүсэхгүй ! Асуудал энэ! Бусдыгаа муухай харагдуулж магад үнэн бодит зүйл нь энэ ойлгоно биз!

Ерөнхий сайдынхаа үгийг ажил болгоорой. УОК-ынхон минь!!! Гадаад улсын иргэн орж ирсэн шүү! Зарчмаа бариарай!

Энгийн иргэд ХӨСҮТ манын дарга нар хүүхдүүдээ хар машинаар тосуулаад авдаг юм байна!! Шударга ёс зүй энэ үү тэгээд Даргад үйлчилсэн УОКын хурган дарга нараа!

Би бодит зүйл ярина! Тэрнээс энэнээс сонссон гэж цуурахгүй! Би хэлсэн үгэндээ эзэн болно! Bуусайнууд намайг үгүйсгэж элдэв янзаар бичээрэй!!!! За !!!!

УОК-ыг ямар их дэмжиж байлаадаа!!!! Одоо та нараас хариуцлага нэхнэ!

Шаардлага хэлээд мушгилуулсандаа тийм бн!!!!! ХӨСҮТ-ийнхээ өрөөнд эхний шөнө 21 хоног 21 шөнө ккк Олл гүүд найт!
 

Top